| ADL +38 |  APU -140 |  BDL +2130 |  BNG -1000 |  BSK +294 |  GOV 0 |  HBO +37.95 |  HGL +9 |  HGN 0 |  HRM 0 |  JGV -99 |  JTB 0 |  MCH +50 |  NEH +200 |  RMC -2 |  SES 0 |  TTL -48 |  UID 0 |  UND 0 |  ZOO 0 | 

Бүртгэлийн xураамж


МХБ-д хувьцаа бүртгүүлэхэд:

 1. Үнэт цаасны элсэлтийн хураамж  
 2. Бүртгэлтэй компанийн жилийн хураамж
 3. Өргөдлийн хураамж гэсэн 3 төрлийн хураамж төлнө.
 Үнэт цаасны элсэлтийн хураамж
Зах зээлийн үнэлгээний 0.1% байна. Үнэт цаас гаргагч нь МХБ-д бүртгүүлэхэд зөвхөн нэг удаа төлөх ба доод хязгаар нь 12.0 сая төгрөг, дээд хязгаар нь 240.0 сая төгрөг байна. /ТУЗ-ийн 2012.09.13-ны 14 тоот тогтоолоор 2013.09.13-ны өдрөөс өмнө шинээр бүртгүүлэх компаниудад 30%-ийн, нэмж үнэт цаас бүртгүүлэх компаниудад 50%-ийн тус тус хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн/
Бүртгэлтэй компанийн жилийн хураамж
Зах зээлийн үнэлгээний 0.005%-иар тооцоон жил бүр төлнө. Доод хязгаар нь 1.2 сая төгрөг, дээд хязгаар нь 24.0 сая төгрөг байна. /Зах зээлийн үнэлгээг өнгөрсөн жилийн хамгийн сүүлийн арилжааны өдрийн хаалтын ханшаар тооцно/
Жилийн хураамжийг тухайн оны эхний улиралд багтаан төлөх ёстой.
 Өргөдлийн хураамж
Үнэт цаас гаргагч нь МХБ-д үнэт цаас бүртгүүлэх хүсэлт гаргах тухай бүрт өргөдлийн хураамж болох 3.0 сая төгрөгийг буцаан олгогдохгүй нөхцөлтэйгээр төлнө.
 

МХБ-д бонд бүртгүүлэхэд:

Бонд  бүртгүүлэхэд зөвхөн бүртгэлтэй компанийн жилийн хураамж төлөх бөгөөд түүнийг анхдагч зах зээл дээр арилжигдсан үнийн дүнгээс тооцдог.
 Засгийн газрын бонд
Засгийн газар,  орон нутгийн гаргасан бондын арилжигдсан үнийн дүнгийн 0.05% байна.
 Kомпанийн бонд
Компанийн бондын арилжигдсан үнийн дүнгийн 0.1% байна.


Нэмж үнэт цаас бүртгүүлэхэд:

Үнэт цаасны элсэлтийн хураамж төлөх ба хураамжийг зөвхөн нэмж бүртгүүлж буй үнэт цаасны зах зээлийн үнэлгээнээс тооцно.
 
 
 
 
Буцах