Ерөнхий танцилцуулга
Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/-ийн үнэт цаасны зах зээлийн түүхийн эх хуудас нь Засгийн газрийн өмч хувьчлалын бодлогын хүрээнд 1992-1995 онуудад нийт 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн, тэдгээрийн нийт 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг МХБ-ээр дамжуулан иргэдэд ХОЭБ-ээр эзэмшүүлэн 1995 оноос бэлэн мөнгөний арилжаа буюу үнэт цаасны хоёрдогч зах зээлийг нээсэн зэрэг зах зээлийн эрс шинчлэлийн хүрээнд хийгдсэн ажлуудтай салшгүй холбоотой юм.
МХБ-ийн хувьцаа болон бондын зах зээл нь өдгөө олон улсын практик дээр сурилж, өөрийн орны эдийн засаг ба зах зээлийн онцлог чанарыг уялдуулан шинчилсэн хууль, дүрэм журмаар зохицуулагдсан маш хурдацтай өсөж байгаа богино болон урт хугацаат хөрөнгө оруулалтын өндөр өгөөжийг санал болгож буй зах зээл болоод байна.
МХБ, Лондонгийн хөрөнгийн бирж болон Төрийн өмчийн хорооны хооронд байгулсан "Aжлын мастер гээрээ"-ний хүрээнд МХБ дээр ЛXБ болон дэлхийн бусад томоохон бирж, арилжааны төвүүдэд ашигладаг Millennium Exchange, Millennium CSD, Millennium Surveillance, Millennium Trader гэсэн дөрвөн үндсэн хэсгээс бүрдэх Millennium IT арилжааны цогц системийг угсарч суурилалхаар харилцан тохиролцсон ба угсралтын ажил туршилтын шатандаа явж буйг дуулгахад таатай байна.
МХБ-ийн баг бүрэлдэхүүн нь 2012 эхний улиралд багтаан "Millennium IT" арилжааны цогц системийг ашиглалтанд оруулж олон улсын жишгийн дагуу үнэт цаасны төлбөр тооцоог Т+3 хугацаанд буюу хөрөнгө оруулагч хувьцаа худалдан авсны дараа төлбөр тооцог 3 хоногийн дотор хийж гүйцэтгэх тогтолцоог хэрэгжүүлэлж эхлэх ба олон улсын томоохон хөрөнгө оруулалтын сангууд болон институцианаль хөрөнгө оруулагчдыг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн арилжааны цогц систем болон олон улсын стандартад бүрэн нийцсэн төлбөр тооцоны уяан хатан тогтолцооны хамтаар угтах авч МХБ-ийн хувьцааны зах зээлийн хөрвөх чадварыг эрс нэмэгдүүлэхээр байна.

ТОП-20 Индекс 2011 онд
Тайлант хугацаанд ТОП-20 индексийн дээд үзүүлэлт 32954.97 нэгж, доод үзүүлэлт 14686.64 нэгж, дундаж үзүүлэлт 21420.81 нэгж байна. 2011 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн индексийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6927.76 нэгжээр буюу 46.9 хувиар өсч 21687.57 нэгж болсон байна. ТОП-20 индекс болон дэлхийн голлох 8 индексийн 2011 оны үзүүлэлтийг доорх инфографикаас харна уу.