Монголын Хөрөнгийн Биржийн "Үнэт цаасны индекс тооцох тухай" журмын дагуу үнэт цаасны зах зээлийн гол үзүүлэлт болох ТОП-20 индексийн сагсыг зургаан сар тутам шинэчлэн тооцдог билээ. Тэгвэл 2010 оны эхний хагас жилийн байдлаар зах зээлийн үнэлгээ болон өдрийн дундаж гүйлгээгээр тэргүүлэгч дараах хорин Хувьцаат Компани шинэчилсэн сагсад багтсан байна. Үүнд: 1. АПУ 2. Тавантолгой 3. Говь 4. Шивээ Овоо 5. Шарын Гол 6. БИДИСЕК 7. Хөх Ган 8. Улсын Их Дэлгүүр 9. Женко Тур Бюро 10. Багануур 11. Баянгол ЗБ 12. Монголын Цахилгаан Холбоо 13. Монгол Шилтгээн 14. Улаанбаатар ЗБ 15. Махимпекс 16. Могойн Гол 17. Гермес Центр 18. Нако Түлш 19. Талх Чихэр 20. Бэрх Уул
Энэ удаад өмнөх сагсад орж байсан 15 ХК хэвээр үлдэж Туул Сонгино Усны Нөөц, НИК, Спирт Бал Бурам, Ээрмэл, Материалимпекс ХК-иуд хасагдаж, Монгол Шилтгээн, Могойн Гол, Гермес Центр, Нако Түлш, Бэрх Уул зэрэг 5 ХК нэмэгдсэн байна. |