СЗХ-ны 2009 оны 12 дугаар сарын хуралдаанаар 2009 оны 02 дугаар сард "Гермес центр" ХК-д хийгдсэн шалгалтын мөрөөр өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт болон тусгаарлагдсан хувьцааны хугацааг сунгах зэрэг асуудлыг хэлэлцээд дараах үүргийг өгсөн байна. Үүнд:
-
"Гермес центр" ХК-д өгсөн үүрэг даалгаврыг бүрэн хангаж, бусдаас авах авлагыг барагдуулах талаар ажиллаж дүнг компанийн 2010 оны хувь нийүүлэгчдийн хуралд танилцуулах
-
Хорооны Үнэт цаасны газарт "Гермес центр" ХК-ийн төслийн хэрэгжилт, өмч хөрөнгийн байдалд дахин шалгалт хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хорооны хуралдаанд танилцуулж шийдвэрүүлэхийг тус тус үүрэг болгожээ.
Мөн түүнчлэн "Гермес центр" ХК-ийн үүсгэн байгуулагчдын өмчлөлд байгаа компанийн нийт хувьцааны 74,25% буюу 59 098 238 ширхэг энгийн хувьцааг 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дахин 1 жилийн хугацаатайгаар тусгаарласан байна. |