МХБ-д бүртгэлтэй "ТСУН" ХК-ийн 2010 оны 4-р сарын 25-ны өдөр хуралдсан хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлаар Компанийн шинэчилсэн үнэт цаасны танилцуулга болон компанийн шинэчилсэн дүрмийг хэлэлцэн баталж, компанийн оноосон нэрийг "Монголиа Девелопмент Ресорсес" ХК болгон өөрчилжээ.
"Монголиа Девелопмент Ресорсес" ХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлаас сонгогдсон ТУЗ-ийн анхны хурал 2010 оны 5-р сарын 12-ны өдөр хуралдаж компанийн хараат бус гишүүдийн саналаар компанийн гаргасан хувьцааг эргүүлэн худалдан авах зах зээлийн үнийг 1 000 төгрөгөөр тогтоож, хувьцааг худалдан авах журмыг баталсан байна.
Мөн түүнчлэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцоогүй болон хурлаас гаргасан шийдвэрийн эсрэг саналтай хувь нийлүүлэгчид компанид хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрх үүсэн тухай хувь нийлүүлэгчдэд өдөр тутмын сонингоор дамжуулан мэдэгджээ.
|