|
"Силикат"ХК-ийн хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурал 2010 оны 07-р сарын 26 ны өдрийн 15 цагт Дархан-уул аймагт байрлах компанийн байранд болохоор мэдэгдэл ирүүлээд байна.
Хурлаар нэмж хувьцаа гаргах тухай болон бусад асуудлын хүрээнд хэлэлцэхээр болжээ.
Хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдрийг 2010 оны 06-р сарын 29 өдрөөр тогтоосон байна.
Хувь эзэмшигчид 2010.07.08-2010.07.10-ны хугацаанд хурлын материал болон саналын хуудастайгаа өөрийн үйлчлүүлдэг Брокер дилерийн компаниуд болон “Би Ди Сек” ХК дээр очиж танилцаж болох юм байна. |