МХБ-д бүртгэлтэй "Анод банк" ХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2010 оны 7-р сарын 27-ны өдрийн 225 тоот тушаалаар "Анод банк" ХК-ийн хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлыг 2010 оны 8-р сарын 12-ны өдрийн 14 цагт Улсын драмын эрдмийн театрт хуралдуулахаар шийдвэрлэж мэдэгдлийг ирүүлжээ.
Хурлаар "Анод банк" ХК-ийн өнөөгийн санхүүгийн байдал болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2010 оны 7-р сарын 23-ны өдрийн 446 тоот "Анод банк" ХК-ийг албадан татан буулгах тухай шийдвэрийн талаар мэдээлэл хийх юм байна.
Хувьцаа эзэмшигчид 2010 оны 8-р сарын 9-ны өдрөөс эхлэн өөрийн харъяалагддаг БДК дээрээ очиж хурлын материалтай танилцах, шаардлагатай асууж тодруулах зүйлийг 99994196 дугаарын утаснаас лавлаж болно. |