Арилжаа
Хураангуй » Файлаар авах /XLS/
Дэлгэрэнгүй » Файлаар авах /XLS/
Долоо хоногийн арилжааны тойм
Шуурхай мэдээ




















[2010-09-03]
[2010-09-02]
[2010-08-19]
[2010-08-19]
[2010-08-10]
[2010-08-06]
[2010-08-03]
[2010-07-29]
[2010-07-29]
[2010-07-27]
[2010-07-21]
[2010-07-08]
[2010-06-25]
[2010-06-23]
[2010-06-23]
[2010-06-21]
[2010-06-17]
[2010-06-14]
[2010-06-14]
[2010-06-11]
» Бусад мэдээ
» Хувь нийлүүлэгчдийн хурлын тов
Хайлтын цонх
ХК хайлт
Бусад хайлт
САНАЛ АСУУЛГА
Та хөрөнгийн зах зээлийг хэр сайн мэдэх вэ?
Маш сайн мэднэ
Сайн мэднэ
Сайн мэдэхгүй
Мэдэхгүй
ЗАРЛАЛ
Mozilla Firefox 3.0 монгол хэл дээрх хувилбар: татах
Мэдээ » Фото мэдээ
МАНАЙ ТӨГСӨГЧИД ЮУ ЯРИВ?
              МХБ дээр сар тутам явуулдаг үнэт цаасны суурь мэдлэг олгох сургалт 33 дахь удаагаа боллоо. Хичээлийг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржийн тэргүүлэх мэргэжилтнүүд зааж хөтлөн явуулсан юм.
              Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд онцлон анхаарч буй энэ цаг үед сургалтад суухыг хүсэгчдийн тоо олширч, хүрээ нь тэлж байгаа юм. Энэ удаагийн сургалтад янз бүрийн мэргэжлийн, нийгмийн олон салбарын 25 хүн өөрсдийн хүсэлтээр суралцаж төгслөө. Төгсөлтийн эцэст сертификат гардаж аваад байхад нь “Хөрөнгийн зах зээл” сэтгүүлийн сурвалжлагч хэд хэдэн төгсөгчийн сэтгэгдлийг сонссон байна.

А.Батбаяр  /Хувиараа бизнес эрхлэгч/:


-    Жирийн иргэн бид хувьцаа, бондоос эхлээд хөрөнгийн зах зээлийн суурь ойлголтгүй явсаар өнөөг хүрчээ.  Сүүлийн үед хэвлэл мэдээллээр хөрөнгийн зах зээл, түүний үр шимийн талаар ярих нь түгээмэл болжээ. Мөн Монгол улсын Засгийн газар хөрөнгийн зах зээлийг түшиглэн хөгжих, хөрөнгө татах шинэ бодлого явуулахаар төлөвлөөд байна. Тиймээс хөрөнгийн зах зээлийн ойлголттой болох зорилгоор энэхүү сургалтад суулаа. 14 хоногийн хугацаанд суралцаад зөвхөн анхан шатны ойлголтуудтай танилцаад зогсохгүй, өөрийн хөрөнгийг шударгаар өсгөх боломжтойг ойлгосондоо их баяртай байгаа. Сургалтыг зохион байгуулсан бүх хүнд талархлаа илэрхийлье.
Өнөөдөр хөрөнгийн зах зээл дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүд хичээл зааж, хичээл бүр өдөр тутмын амьдралд хэрэг болохуйц байгаа нь сайшаалтай. Хамгийн наад зах нь өмч хувьчлалын эрхийн бичгээр бид хувьцаа эзэмшигчид болсон хэдий ч учрыг нь сайн олохгүй байсаар өдийг хүрсэн. Тэгвэл түүний өгөөжийг хэрхэн хүртэх, хаана хандах талаар ойлголттой болж авлаа.

С.Гантулга  /“Богд өргөө” ХХК-ийн хуулийн зөвлөх/:


-  Би хуульч хүн. Хөрөнгийн зах зээл дээр хэрхэн үйл ажиллагаа явуулах талаар өөрийгөө овоо дорвиун мэдлэгтэй гэж урд нь би бодож явлаа. Энэ сургалтад суусны дараа эрэгцүүлэхэд үнэт цаасны зах зээлийн талаарх миний ойлголт дулимагхан байсныг ойлгож авсан.  Дэгсдүүлэн магтаж байгаа юм биш. Чин үнэндээ сургалтын хугацаа богино байсан хэдий ч   Монгол төдийгүй дэлхийн олон биржүүд дээр суралцаж мэдлэг олсон өндөр түвшний багш нар  хичээлийг удирдан явуулж, анхан шатны хэмжээнд хангалттай мэдлэг олгож чадлаа. Тэдгээрээс  Бүртгэлийн албаны захирал Ц.Цэндмаагийн заасан “Хувьцаа, түүний шинж чанар”, “Компанийн хуулиар хүлээсэн эрх, үүрэг, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нь” зэрэг хичээл илүү сонирхолтой санагдсан. Цаашид үнэт цаасны арилжаа, бүртгэлийн үйл явцын талаар практик ач холбогдол бүхий хичээлүүдийн цагийг нэмж өгөөсэй гэж хүсэх байна.

Ш. Цацрал  /“Си Си Пи” Брокер дилерийн компаний брокер/:


- Би үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг “Си Си Пи” Брокер дилерийн компанид ажиллаад 2 жил болж байна. Их сургуульд суралцаж байхаас л хөрөнгийн зах зээлийн талаар их сонирхож эхэлсэн. Урд нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос зохион байгуулдаг сургалтад сууж байсан л даа. Түүнийг бодвол илүү амьдралын бодит жишээ, арга, ажиллагааг энгийн тоо баримтаар баяжуулан тайлбарлаж байгаа нь сайшаалтай. Мөн дэлхийн эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн байдал, олон улсын зах зээл дээрээс хөрөнгө татах арга замын талаарх хичээл мөн суралцагсад багт хуваагдан хувьцаат компани байгуулж, төсөл хэрэгжүүлж, олон нийтэд үнэт цаас арилжих зэрэг дасгал хичээлүүд маш их таалагдлаа. Энэ хичээлээр дамжуулан хөрөнгийн зах зээл дээр мөрддөг хууль тогтоомж,  эрх зүйн актуудтай танилцсан. Тэдгээрийг хэрхэн хэрэглэх талаар судалж мэдлээ. Ашигтай л юм байна.

 Б.Мөнхзул  /“Цэцэг” зочид буудлын ахлах менежер/:


-Бидний үеийн залуус  хөрөнгийн зах зээл гэхээр л нарийн мэргэшсэн дадал чадвар хэрэгтэй, огт бүтэшгүй зүйл мэтээр ойлгодог. Энэ бол эндүүрэл, үнэт цаасны  зах зээл дээр бүх зүйл нээлттэй, оролцогч бүхэн адил тэгш эрхтэй. Хөрөнгийн зах зээлийн бий болгож байгаа олон боломжийг бид ашиглах л ёстой. Надад үнэт цаасны арилжаатай холбоотой хичээлүүд илүү сонирхолтой санагдсан. Учир нь  бид брокер, дилерээр дамжуулан захиалгаа өгч, арилжаанд оролцдог. Тэгвэл бид хичээлээрээ дамжуулан дадлага хийж, дилерүүд хэрхэн өрсөлдөж арилжаа хийдэг, бидний захиалгыг хэрхэн биелүүлдэг зэрэгтэй танилцсан нь олзуурхууштай.
 
Буцах