“Хөрөнгийн зах зээл бол хөгжлийн түлхүүр. Соёлт ертөнцийн соёлт хүн бүхэн хөрөнгийн зах зээлд данстай байх учиртай” хэмээн ярилцлагын маань зочин хэллээ. Тэрбээр брокер, дилер, андеррайтерийн “Гендекс” компанийн гүйцэтгэх захирал Б.Батхуяг. Бидний яриа Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн төвшин, хувьцаа эзэмшихийн ач тус, ХК-иуд хэрхэн амжилтад хүрэх гэхчилэн олон сэдвээр өрнөсөн юм. Мөн үнэт цаасны зах зээлд тэргүүлдэг зарим ХК-ийн талаархи үнэ цэнэтэй мэдээллүүдийг уншигчиддаа хүргэхийг зорилоо.
|