Монголын хєрєнгийн бирж
Монгол улс тєвлєрсєн тєлєвлєгєєт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн тvvхэн vе шатанд Монгол улсын Засгийн газрын 1991 оны 01 дvгээр сарын 18-ны єдрийн 13 тоот тогтоолоор улсын ємч хувьчлалын ажлыг эхлvvлэх, цаашид vнэт цаасны зах зээлийг хєгжvvлэх зорилгоор Монголын хєрєнгийн биржийг vvсгэн байгуулсан.
Засгийн газрийн ємч хувьчлалын бодлогын хvрээнд 1992-1995 онуудад нийт 475 улсын vйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжvvлэн, тэдгээрийн нийт 8.2 тэрбум тєгрєгийн vнэлгээ бvхий 96.1 сая ширхэг хувьцааг МХБ-ээр дамжуулан иргэдэд ХОЭБ-ээр эзэмшvvлэн 1995 оноос бэлэн мєнгєний арилжаа буюу vнэт цаасны хоёрдогч зах зээлийг эхлvvлсэн.
Yнэт цаасны анхны хууль 1994 онд батлагдсанаар Yнэт Цаасны Хороо байгуулагдаж, МХБ-ийн санхvvжилтээр vйл ажиллагаа явуулж байсан 29 брокерийн пvvсийг хувьчилж, Засгийн газрын 1995 оны 170 тоот тогтоолоор МХБ-ийн тvр дvрмийг шинэчлэн баталсанаар МХБ нь зєвхєн vнэт цаас арилжих, тvvнтэй холбоотой ажил vйлчилгээ эрхлэх зорилго бvхий тєрийн ємчийн, ашгийн тєлєє бус хуулийн этгээдийн статустай болсон юм.
Харин 2002 онд “Yнэт цаасны зах зээлийн тухай хууль” шинэчлэгдэн батлагдаж, Засгийн газрын 2003 оны 03 дугаар сарын 26-ны єдрийн 72 тоот тогтоолоор Монголын хєрєнгийн биржийг vнэт цаасны арилжаа болон хуулиар хориглоогvй бусад ажил, vйлчилгээ эрхлэх тєрийн ємчит хувьцаат компани болгон єєрчлєн зохион байгуулсан байна.
Тєрийн Ємчийн Хороо нь 2003 оны 299 дугаар тогтоолоор МХБ-ийн дvрмийг баталж, 2003 оны 9 сарын 18-ны єдрийн 598 дугаар тогтоолоор єєрчлєлт оруулж, Компани нь нэг бvрийн нэрлэсэн vнэ нь 100 /нэг зуун/ тєгрєгєєр vнэлэгдсэн 18 677 088 /арван найман сая зургаан зуун далан долоон мянга наян найман/ ширхэг энгийн хувьцаанаас бvрдэх 1 867 708 800 /нэг тэрбум найман зуун жаран долоон сая долоон зуун найман мянга найман зуун/ тєгрєгийн эзэмшигчийн ємчтэй байхаар тогтоосон байна.
МХБ-ийн vйл ажиллагааны vндсэн чиг vvрэг нь хувьцаат компаниудын vнэт цаасыг тодорхой шалгуурын дагуу бvртгэн авч ангилал тогтоох, техник программ хангамжийн найдвартай байдлыг хангасны vндсэн дээр vнэт цаасны арилжааны бэлэн байдлыг хангах, арилжааг ил тод, шударга явуулж, олон нийтийг vнэт цаасны арилжааны мэдээ, мэдээллээр хангаж, хєрєнгє оруулагчдын эрх ашгийг хамгаалах явдал юм.
1999 оноос шилдэг 75 хувьцаат компанийн хувьцаанаас бvрдсэн ТОП-75 индексийг тооцож эхэлсэн бєгєєд 2003 оноос сагсад орох компанийн тоог цєєрvvлж, ТОП-20 индекс тооцох болсон.
Эрхэм зорилго
МХБ-ийн эрхэм зорилго нь санхvvгийн зах зээл дэх хєрєнгийн хуримтлалыг хямд єртєгтэйгээр урт хугацаанд зуучлан хvргэх vvрэг бvхий vнэт цаасны сонгодог зах зээлийг бий болгон тєлєвшvvлэх замаар улс орны эдийн засгийн хєгжилд бодит хувь нэмэр оруулахад оршино.
Гадаад харилцаа
1998 оны 10 сарын 1-нд Евро-Азийн Хєрєнгийн Биржvvдийн Холбоонд гишvvнээр элсэж, 2003 онд анх удаа гадаадын хєрєнгийн биржтэй буюу Тайваны Хєрєнгийн Биржтэй хамтран ажиллах санамжийн бичигт гарын vсэг зурж байсан бєгєєд 2005-2007 онуудад Тайваны Гри Тай Хєрєнгийн Бирж, Солонгосын Хєрєнгийн Бирж, Станбул, Хонг Конгийн Хєрєнгийн Биржvvдтэй хамтран ажиллах санамжийн бичигт гарын vсэг зураад байна. |