• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42417.53

( 402.44 0.96% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42417.53 402.44
MSE A Индекс 16792.79 194.48
MSE B Индекс 12205.05 385.1

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-23 17:43:49

Энэ өдөр нийт 19,180,132,784 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН АРИЛЖААГ 2024 ОНЫ 4 САРЫН 29-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛНА

2024-04-23 16:10:16

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.

4-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-22 17:08:29

Энэ өдөр нийт 19,922,791,863 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

КАСТОДИАН БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР СУРГАЛТ ЯВАГДЛАА

2011-10-12 00:00:00
2011 оны 10-р сарын 12-ны өдөр Голомт банкны хоёрдугаар төв дээр кастодиан банкны тухай сургалт боллоо. Уг сургалтыг Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржийн зүгээс хамтран зохион байгуулж буй бөгөөд JPMorgan, BNP Paribas зэрэг дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчид арилжааны банкуудад зориулан кастодиан банкны үйлчилгээний талаар илтгэл тавьсан байна. Сургалтанд Монголын арилжааны бүх банкны төлөөлөгчид оролцсон бөгөөд дэлхийн нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын банкууд тэдэнд кастодиан банк гэж юу болох, Монголд яагаад кастодиан банкны үйлчилгээг нэвтрүүлэх шаардлагатай болсон талаар хичээл зааж харилцан санал солилцлоо. Кастодиан банкны үйлчилгээг нэвтрүүлснээр Монголын хөрөнгө оруулагчид гадаадын биржүүдийн арилжаанд оролцох, гадаадын хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн биржид арилжаа хийхэд төлбөр тооцоог дэлхийн бусад биржүүдийн адил хийж гүйцэтгэж, мөнгөн хөрөнгийг найдвартай хадгалах боломжтой болох юм. Уул уурхайн хөгжилд суурилсан эдийн засгийг хөгжүүлэхээр зорьж буй манай улсын хувьд гадаадын биржүүд дээр гарсан уул уурхайн компаниудын хувьцааг Монголдоо арилжаалах, түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчид Монголын компаниудад хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг бүрдүүлэхэд кастодиан банкны үйлчилгээ чухал ач холбогдолтой юм. Уг сургалтанд тавигдсан илтгэлүүдийг энд дарж татаж авна уу.