• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44693.58

( 105.46 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44693.58 105.46
MSE A Индекс 17799.4 0.15
MSE B Индекс 12207.55 27.79

Мэдээ мэдээлэл

ТОП 100  АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮНЭТ ЦААСЫГ ХЯЛБАРШУУЛСАН ГОРИМООР БҮРТГЭХТЭЙ ХОЛБООТОЙ БЭЛТГЭЛ АЖИЛ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

2024-03-29 20:01:52

“Монголын хөрөнгийн бирж” ХК дээрх аж ахуйн нэгжүүд үнэт цаасаа бүртгүүлэн арилжихад тавигдах шаардлагыг бууруулах, бүртгэх ажиллагааг богино хугацаанд түргэвчилсэн зарчмаар шийдвэрлэх зэрэг өөрчлөлтүүдийг “Үнэт цаасны бүртгэлийн журам”-д тусган хялбаршуулах, олон нийтэд нээлттэй компани болохтой холбоотой цогц мэдээллийг хүргэх бэлтгэл ажлыг хангаж байна.

3-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-29 17:08:52

Энэ өдөр нийт 2,920,809,763 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохиойн байгууллаа.

"БИЧИЛ ЭЙ БИ ЭС ЛОЯЛТИ ТЗК"-ИЙН БИЧИЛ 3.0 ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛНЭ

2024-03-28 17:46:12

24 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200,000 /хоёр зуун мянга/ ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2024.04.02-ны өдрөөс 2024.04.08-ны өдрийг дуустал Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авна.

Мэдээ мэдээлэл

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ НЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОН НЭР БҮХИЙ БРОКЕР, ДИЛЕРИЙН КОМПАНИЙН ХАРИЛЦАГЧДЫГ “БИ ДИ СЕК” ХК-Д ШИЛЖҮҮЛЖ БАЙНА

2014-11-28 11:59:17
“Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль”ийн 6.1.1, “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 63.1.1, 63.1.2, “Тусгай зөвшөөрөл нь  хүчингүй болсон брокер, дилерийн компанийн харилцагчдыг шилжүүлэх журам”-ын 2.1, 2.6 дахь заалт, уралдаант шалгаруулалтын комиссын дүнг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 328 тоот тушаалаар дор дурдсан нэр бүхий компанийн харилцагчдыг  “Би Ди Сек” ХК-д шилжүүлсэн байна. Үүнд:
1. “Санхүүгийн хөгжил инвест” ХХК
2. “Прогресс партнерс” ХХК
3. “ Монхан трейд” ХХК
4. “Ники” ХХК
5. “Тэнгри секуритиес” ХХК
6. “Тень Ди Сек” ХХК
7. “ТТСЕК” ХХК
8. “Ханш инвест” ХХК
9. “Юу Жи Эс” ХХК
10. “Эм Жэй Ай Эйч” ХХК

Мэдээллийн алба 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ