• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42689.83

( 272.3 0.64% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42689.83 272.3
MSE A Индекс 16885.65 92.86
MSE B Индекс 12276.2 71.15

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

4-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-24 17:26:23

Энэ өдөр нийт 20,338,893,460.5 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-24 16:18:49

Цахимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч та "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд хүрэлцэн ирж хурлын материалтай танилцан, хурал зохион байгуулах комиссын тусламжтайгаар хуралд оролцох боломжтой.

Мэдээ мэдээлэл

МХБ-Д БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУД БОЛОН МХБ-ИЙН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

2011-12-21 00:00:00
Монгол улсын “Компанийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдөр батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээнүүдийг авч ажиллахыг Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нийт хувьцаат компаниуд болон Биржийн гишүүн брокер, дилерийн компаниудад мэдэгдэж байна. Үүнд: • Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор 2012 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах ба уг хурлаар компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, дүгнэлтийг хэлэлцэхээс гадна хуульд орсон өөрчлөлттэй холбоотой зайлшгүй хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийвэрлэх нь зүйтэй юм. Хэрэв уг арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй тохиолдолд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болохыг анхаарна уу. • Санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар ТУЗ нь хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд гаргасан шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хуралд мэдэгдэх шаардлагатай юм. • Түүнчлэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар Компанийн засаглалтай холбоотой дотоод дүрэм, журмуудыг хуульд нийцүүлэн шинэчлэн батлах нь зүйтэй. • Дээрх хуулийн 75.4-т заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурлаар ТУЗ-ийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувьтай тэнцэх хараат бус гишүүдийг сонгох ба ТУЗ-ийн гишүүд болон ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь компанийн засаглалын чиглэлээр сургалтанд хамрагдаж, гэрчилгээ авсан байх шаардлагатай. Хэрэв хараат бус гишүүдийг хуульд нийцүүлэн сонгоогүй тохиолдолд тухайн компанийн ТУЗ-ийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцох болохыг анхаарна уу. • Хувьцаат компанийн хувьд ТУЗ нь цалин, урамшууллын, аудитын, нэр дэвшүүлэх зэрэг тодорхой асуудал эрхэлсэн дэд хороодыг байгуулах шаардлагатай юм. Түүнчлэн нийт компаниуд Компанийн дүрмээ хууль /шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн өөрчилж, компанийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх ба хэрэв хуулийн хэм хэмжээнд компанийн дүрмийг нийцүүлэн өөрчлөөгүй бол тухайн компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн дүрмийг өөрчлөхийг шаардах, энэ тухай шийдвэр гаргуулахаар шүүхэд хандах эрхтэй. Иймд Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй хувьцаа компаниуд болон биржийн гишүүн байгууллагуудын хувьд 2012 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаар дээрх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, хурлаас гарсан шийдвэр, баримт материалыг тогтоосон хугацаанд Монголын Хөрөнгийн Биржид ирүүлэхийг үүгээр мэдэгдэж байна. МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 2011.12.21