• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44588.12

( -14.79 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44588.12 -14.79
MSE A Индекс 17799.25 48.07
MSE B Индекс 12179.76 183.21

Мэдээ мэдээлэл

"БИЧИЛ ЭЙ БИ ЭС ЛОЯЛТИ ТЗК"-ИЙН БИЧИЛ 3.0 ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛНЭ

2024-03-28 17:46:12

24 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200,000 /хоёр зуун мянга/ ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2024.04.02-ны өдрөөс 2024.04.08-ны өдрийг дуустал Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авна.

3-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-28 17:31:36

Энэ өдөр нийт 46,923,381,095 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ОЮУТАН, СУРАГЧДАД ЗОРИУЛСАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2024-03-28 14:56:53

Оюутан, сурагчдад МХБ-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил, өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, чөлөөт ярилцлагаар сонирхон асуултуудад хариулт өгсөн юм.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА, ТӨЛБӨР ТООЦООНЫ ГОРИМД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2015-01-28 16:50:46
Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар 2013, 2014 онуудын үнэт цаасны зах зээлийн арилжааны хэмжээ, хөрвөх чадвар хангалтгүй байгааг хэлэлцээд, Хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “ҮЦТТТХТ” ХХК, МҮЦАЭХ-ны төлөөл бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн үнэт цаасны арилжааг идэвхжүүлэх, түүний хөрвөх чадварыг сайжруулах суурь нөхцлийг бүрдүүлэх үүднээс үнэт цаасны арилжааны төлбөр, тооцоог 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн “Т+1” горим буюу Хөрөнгийн бирж дээр арилжаа хийгдсэн өдрөөс хойш дараагийн ажлын өдөрт багтаан гүйцэтгэж байхаар шийдвэрлэлээ.

Тогтоолын заалтаар үнэт цаасны арилжааны төлбөр тооцооны гүйцэтгэлийг баталгаажуулах, төлбөр, тооцооны эрсдэл үүсгэхгүй байх зорилгоор арилжааны банкин дахь үнэт цаас худалдах, худалдан авах харилцагчийн тусгай дансанд үнэт цаасны төлбөрийг 100 хувь урьдчилан байршуулсны дараа захиалгыг Хөрөнгийн биржийн арилжааны системд оруулж байх, брокер, дилерийн компани үнэт цаасны төлбөр гүйцэтгэх нэгээс дээш тооны банкыг сонгох нөхцлийг хангах, Төлбөрийн баталгааны сан болон барьцаа хөрөнгийн санд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг чөлөөлөхийг холбогдох байгууллагуудад тус тус үүрэг болгов.

Энэхүү тогтоол батлагдсанаар үнэт цаасны зах зээлийн хөрвөх чадварыг өсгөх, арилжааны хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой бөгөөд цаашид төлбөр, тооцооны бие даасан бүтцийг бий болгож, кастодианы үйл ажиллагааг зах зээлд бүрэн нэвтрүүлснээр уг төлбөр тооцооны горимыг Т+3 хүртэл хугацаагаар сунгах боломжтой аж.
 
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
 
 
Мэдээлэл, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ