• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

3-Р САРД ЗАРЛАГДСАН ХК-ИУДЫН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ТОВ

2015-02-12 08:41:26
2015 оны 3 дугаар сард зарлагдсан Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг танилцуулж байна.
 
“Мон-Ит Булигаар ХК”-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 10:00 цагт хуралдахаар болсон бөгөөд тус хурлаар компанийн 2014 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг батлах,компанийн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг батлах, компанийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлж, сонгож батлах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж  авна уу.
 
“Сонсголон бармат ХК”- ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 10:00 цагт хуралдахаар болсон бөгөөд тус хурлаар компанийн 2014 оны үйл ажиллагааны ба санхүүгийн тайлан, компанийн дүрэмд өөрчлөлт оруулах, ТУЗ-ийн тайлан, ТУЗ-ийг сонгох болон бусад асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж  авна уу.
 
“Мон Наб ХК”- ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 14:00 цагт хуралдахаар болсон бөгөөд тус хурлаар компанийн 2014 оны үйл ажиллагааны ба санхүүгийн тайланд ТУЗ-н өгсөн дүгнэлт, ТУЗ-н ажлын тайлан, компанийн үйл ажиллагааны цаашдын зорилтыг батлах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж  авна уу.
 
“Техник импорт ХК”- ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 09:00 цагт хуралдахаар болсон бөгөөд тус хурлаар компанийн 2014 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, түүнд хийсэн аудитын дүгнэлтийн талаар ТУЗ-аас гаргасан дүгнэлт, компанийн 2015 оны ажлын төлөвлөгөө, компанийн Аудитын хорооны тайлан, компанийн дотоод бүтэц, зохион байгуулалт болон бусад асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж  авна уу.
 
“Газар сүлжмэл ХК”- ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 16:00 цагт хуралдахаар болсон бөгөөд тус хурлаар компанийн 2014 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж  авна уу.
 
“Би ди сек ХК”- ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 10:00 цагт хуралдахаар болсон бөгөөд тус хурлаар компанийн 2014 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажсан дүүгнэлтийг тайлагнах, компанийн 2014 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд хийгдсэн ТУЗ-ийн дүгнэлт бүхий тайлан, ТУЗ-ийн ногдол ашиг тараах эсэх талаар гаргасан шийдвэр, ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох, ТУЗ-ийн 2015 оны цалин урамшууллын төсөв, компанийн нэрэнд өөрчлөлт оруулах, нэмэлт хувьцааны арилжааны тайлан, шинээр татан төвлөрүүлсэн хөрөнгөтэй холбоотойгоор бизнес төлөвлөгөө, татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тодотголыг танилцуулах, үнэт цаасны танилцуулгын өөрчлөлтийг хувьцаа эзэмшигчдэд танилцуулах, компанийн зарласан болон гаргасан хувьцааны тоог тогтоох, компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж  авна уу.
 
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ