• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

4-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-24 17:26:23

Энэ өдөр нийт 20,338,893,460.5 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-24 16:18:49

Цахимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч та "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд хүрэлцэн ирж хурлын материалтай танилцан, хурал зохион байгуулах комиссын тусламжтайгаар хуралд оролцох боломжтой.

Мэдээ мэдээлэл

ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ТОВ ГАРЛАА

2015-02-24 10:41:25
2015 оны 3 дугаар сард зарлагдсан Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг танилцуулж байна.
 
Блюскай секьюритиз ХК”-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 18:00 цагт хуралдахаар болсон бөгөөд тус хурлаар компанийн 2014 оны санхүүгийн үйл ажиллагааны тайлан болон 2015 оны бизнес төлөвлөгөөг батлах, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах, нэмэлт хувьцаа гаргах төслийг хэлэлцэн батлах зэрэг асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
 
Дижитал каталист ХК”- ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 12:00 цагт хуралдахаар болсон бөгөөд тус хурлаар компанийн 2014 оны үйл ажиллагааны санхүүгийн тайлан, үйл ажиллагааг өргөжүүлэх худалдан авалт болон холбогдох бүх гэрээ хэлцэл, хөрөнгийн үнэлгээг батлах, өрийг хувьцаагаар солих төсөл батлах, компанийн дүрэмд өөрчлөлт оруулах, болон бусад асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Хөнгөн бетон ХК”- ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 17:00 цагт хуралдахаар болсон бөгөөд тус хурлаар компанийн 2014 оны үйл ажиллагааны санхүүгийн тайланг хэлэлцэх, ТУЗ-ийн гишүүдийг сонгох, гишүүдийн урамшууллын хэмжээг тогтоох, Компанийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, компанийн дүрэмд өөрчлөлт оруулах, болон бусад асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
 
Хархорин ХК”- ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 14:00 цагт хуралдахаар болсон байна. Тус хурлаар компанийн 2014 оны санхүүгийн үйл ажиллагааны тайлан болон 2015 оны бизнес төлөвлөгөөг батлах,, ногдол ашиг хуваарилахгүй тухай ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг хэлэлцэх, их хэмжээний хэлцэл хийх тухай ТУЗ-ийн шийдвэрийг батлах, ТУЗ-ийн гишүүдийг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
 
Говьфайненшл групп ХК”- ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 12:00 цагт хуралдахаар болсон байна. Тус хурлаар 2014 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэх,  компанийн цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны болон үнэт цаасны төсөл төлөвлөгөөг батлах, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, нэмэлт хувьцаа гаргах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр компани худалдан авах хэлцэл, холбогдох тайлан, үнэлгээ дүгнэлт, гэрээ хэлцэлүүдийг батлах, өрийг хувьцаагаар солих, их хэмжээний хэлцэл түүнчлэн шаардах эрх хэрэгжүүлэх, тэргүүн ээлжинд хувьцаа худалдан авах асуудлуудыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
 

Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ