• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

“БЭРХ УУЛ” ХК 1700 МЕТРИЙН ГҮНИЙ БАГЦ ӨРӨМДЛӨГҮҮДИЙГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ

2012-01-19 00:00:00
“Бэрх Уул” ХК (МХБ: BEU) нь Дэлгэрхаанд байрлах жоншны орд газартаа 1,700 метрийн гүний багц өрөмдлөгүүдийг амжилттай хийж дуусгаснаа зарлаж байна. Уг өрөмдлөгүүд нь өмнөх тооцооллуудыг баталгаажуулах, АМГ-т нөөцөө бүртгүүлэхэд зориулагдсан бөгөөд эдгээр тооцоо, судалгаанууд нь эрдэс баялагийн тайлангаа NI 43-101 стандартын дагуу бэлтгэхэд хэрэглэгдэх юм. 1960-аад онд Орос мэргэжилтнүүдийн өрөмдлөг хийж байсан талбайд уг өрөмдлөгүүдийг хийсэн байна. АМГ-т хүргэгдэх эрдэс баялгийн тайланг дотоодын компани боловсруулж байгаа бол NI 43–101 тайланг гаргахад Австрали төвтэй, олборлолтын зөвлөх Майкромайн компани оролцож байгаа юм. Компанийн удирдлагууд уг тайлан нь өмнө тогтоогдсон нөөцийн хэмжээтэй ойролцоо гарах болов уу хэмээн таамаглаж байна. “Бэрх Уул” ХК нь Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индекст багтдаг юм. “Бэрх Уул” ХК-ийг Нью-Йоркт төвтэй, Hedge fund болон Private Equity Fund-ийг удирддаг Firebird Management компанийн охин компани удирддаг бөгөөд үндсэн нөөц нь Дэлгэрхаанд байрлах жоншны орд юм. Дэлгэрэнгүй мэдээлэлийг Гүйцэтгэх Захирал Б.Мэндсайхан /mendsaikhan@berkhuul.com/ болон Санхүүгийн Албаны дарга Бенжамин Коатсоос /bcoats@berkhuul.com/авна уу.