• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

41911.05

( 98.84 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 41911.05 98.84
MSE A Индекс 16539.55 31.14
MSE B Индекс 11803.81 -262.36

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

4-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-17 17:15:58

Энэ өдөр нийт 22,811,386,378 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИН, ХӨРӨНГӨ БОСГОХ АРГА ЗАМУУД" УУЛЗАЛТ СЕМИНАР АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2015-03-31 14:26:40
2015 оны 3 сарын 31-ний өдөр "Монголын барилгын үндэсний ассоциаци"-аас зохион байгуулсан "Хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө босгох арга замууд" уулзалт семинарт Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Хөрөнгө оруулалтын газар, Монгол Улсын хөгжлийн банк болон Дэлхийн банкны дэргэдэх Олон улсын санхүүгийн корпораци зэрэг байгууллагуудын удирдлага, мэргэжилтэнгүүд холбогдох сэдвээр илтгэл тавьж, хүрэлцэн ирсэн барилга, бүтээн байгуулалтын компаниудын төлөөллийн сонирхосон асуудлаар харилцан санал солилцож, уулзалт семинар амжилттай зохион байгуулагдлаа.
 
Тус уулзалт семинарт “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар “Хөрөнгө оруулалтын сан, кастодиан, бонд, хувьцааны зах зээлийн хөгжилд Хөрөнгийн биржийн оролцоо” сэдвээр илтгэл тавьж, хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө босгох боломжуудын талаар танилцуулж, зөвлөгөө өглөө.
 
  
  
Маркетинг Олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ