• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

41911.05

( 98.84 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 41911.05 98.84
MSE A Индекс 16539.55 0
MSE B Индекс 11803.81 0

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

4-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-17 17:15:58

Энэ өдөр нийт 22,811,386,378 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МЭДЭГДЭЛ

2015-03-31 15:31:28
Монголын Хөрөнгийн бирж нь олон нийттэй өдөр тутам харилцахдаа тус биржийн цахим хуудас (mse.mn), Facebook (Mongolian Stock Exchange) болон Twitter (@StockExchangeMN) хуудсыг ашигладаг. Ажил хэрэгч санал шүүмжлэл ирэх нь цөөнгүй. Олон нийтийн аливаа саналыг Монголын Хөрөнгийн бирж хүндэтгэлтэй, ажил хэрэгч байдлаар хүлээн авдаг төдийгүй зөв зохистойг нь үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, өмнө нь хараагүй байсан алдаа гажуудлаа засч залруулах хөшүүрэг болгодог.
 
Олон нийтэд зарим талаар үл ойлголцол гарсантай холбогдуулан өчигдөр буюу 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Монголын Хөрөнгийн биржийн Твиттер хуудаcнаа Улсболд Харпер (@UlsboldHarper) гэдэг залуутай холбоотой бичигдсэн нэг бичвэрийн талаар дараах тайлбарыг хүргүүлж байна. Улсболд Харпер нь Монголын Хөрөнгийн биржтэй холбоотой нэгэн компанид Британийн хөрөнгө оруулалтын харилцааг хариуцан ажилладаг юм байна. Тэрээр Монголын Хөрөнгийн биржээс зах зээлд дөнгөж шинээр нэвтрүүлэн эхлэж буй “Итгэмжлэгдсэн дилер”-ийн тогтолцооны талаар тус биржийн Twitter хуудаснаа хэдэн өдрийн турш олон нийтэд ялангуяа гадаадын хөрөнгө оруулагч нарт сөрөг ойлголт төрөхуйц дараах сэтгэгдлүүдийг илэрхийлж байлаа:
 
 
  “…Монголчуудад хангалттай мэдлэг туршлага байхгүй…”
“…Тэдний хийдэг гэж юу байсан юм, ярихаас цаашгүй…”
  “…Онигоотой юм, тэд юунд ч хүрч чадахгүй…” 
 
 
Market Makers буюу итгэмжлэгдсэн дилерийн тогтолцоог Монголын Хөрөнгийн биржээс санаачлан 2015 оны 2 дугаар сарын 16-наас дотоодын зах зээлд нэвтрүүлсэн. Үүний хүрээнд биржийн итгэмжлэгдсэн дилерүүд болох Тэнгэр Капитал, БиДиСек, Стандарт Инвестмент, Монсек зэрэг үнэт цаасны компаниуд нь арилжааны өдөр бүр Засгийн газрын үнэт цаас худалдах, худалдан авах үнийн саналыг давхар гаргадаг юм. Ингэснээр тухайн үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээл дээрх хөрвөх чадвар нэмэгдэж хөрөнгө оруулагч хүссэн өдрөө үнэт цаас худалдан авах эсвэл түүнийгээ эргүүлэн зарах боломжтой болох бөгөөд энэ нь улмаар Монголын үнэт цаасны зах зээлийн арилжааны идэвхи, хөрөнгө оруулагч нарын оролцоог нэмэгдүүлнэ. Энэ он гарснаар Монголын Хөрөнгийн биржид 112 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээр өдрийн дундаж арилжаа 1.8 тэрбум төгрөгт хүрээд байгаа билээ. Ялангуяа итгэмжлэгдсэн дилерийн тогтолцоотой бондын арилжаа огцом өссөн юм.
 
Хэдийгээр тус тогтолцоо хэрэгжиж эхлээд дөнгөж 2 сар өнгөрч буй хэдий ч биржээр дамжин арилжигдаж буй ихэнхи бондын хөрвөх чадвар бодитойгоор сайжирсан. Тухайлбал ZGEB-BL-05/05/15-A0014-0 кодтой үнэт цаасыг 97.76 нэгжээр авах 99.36 нэгжээр зарах, ZGEB-BL-05/05/15-A0014-0 кодтой үнэт цаасыг 100.7 нэгжээр авах 101.84 нэгжээр зарах үнийн санал зах зээлд давхар байгаа нь хөрөнгө оруулагч эзэмшиж буй үнэт цаасаа хугацаанаас өмнө алдагдал багатайгаар арилжих боломжийг нээж өгч буй юм. Итгэмжлэгдсэн дилерийн тогтолцоо нь дэлхийн томоохон биржүүдэд хэрэгждэг нийтлэг дэд бүтэц юм. 
 
Дээрх тогтолцооны талаар Улсболд Харпер-д тайлбарлаж өгсөн. Үүний дараагаар тэрээр “За би ойлгохгүй юм байна аа, харин биржийнхэн ажилтай болсонд баяртай байна” гэсэн хариуг өгсөн. Итгэмжлэгдсэн дилерийн тогтолцоо нь хөрөнгийн зах зээл дэх мэргэжлийн ойлголт бөгөөд үүнийг их дээд сургуулийн боловсролын хөтөлбөрт нарийвчлан заадаггүй. Тиймээс ч олон нийтэд энэ талаарх ойлголт хязгаарлагдмал байдаг. Тиймээс Хөрөнгийн биржийн зүгээс Улсболд Харпер-ийн өмнө бичсэн сэтгэгдлүүдэд дараах хариултыг өгсөн юм. Үүнд:
 
 
“Дараагийн удаа аливаа асуудлыг шүүмжлэхээр бол эхлээд тухайн асуудлаа сайтар судлаарай, залуу минь. Тэгэхгүй бол мэдлэггүй хүн шиг
харагдах болно”
 
 
Энэ нь олон нийтэд эсвэл гадаад, дотоодын аливаа хөрөнгө оруулагчдад чиглэсэн байр суурь биш бөгөөд зөвхөн Монголын Хөрөнгийн бирж нь өөрийн гишүүн үнэт цаасны компанитай холбоотой ажилтанд тавьсан шаардлага юм. Хэрвээ дээрх бичвэр нь олон нийт, хөрөнгийн зах зээлийн аливаа оролцогч, харилцагчдад буруу ойлгогдож бухимдал төрүүлсэн бол Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх удирдлагын зүгээс гүнээ хүлцэл өчиж байна.
 
Хөрөнгийн биржийн оршин тогтнох гол цөм нь нээлттэй ил тод байдал байдаг. Тиймээс цаашдаа ч бид ажил хэрэгч аливаа санал, хүсэлт, шүүмжлэлд нээлттэй, хүндэтгэлтэй хандах болно. Шаардлагатай өөрчлөлт шинэчлэлтийг цаг тухайд нь хийж байх болно. Мөн хөрөнгийн зах зээлийн нэр хүндийг өсгөх чиглэлээр ч олон ажлуудыг санаачлан хийх болно. Үүнд олон нийтийн оролцоо туйлын чухал. Тиймээс хөрөнгийн зах зээлийг сонирхдог, хөгжилд нь хувь нэмрээ оруулахыг хүсдэг хүмүүстэй харилцан ойлголцож, нээлттэй хариуцлагатай, биесээ хүндэтгэсэн байдлаар хамтран ажиллахад Монголын Хөрөнгийн бирж үргэлж нээлттэй байх болно.
 
 
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРЭГ 
ГҮЙЦЭТГЭГЧ Д. АНГАР