• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42142.4

( 231.35 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42142.4 231.35
MSE A Индекс 16614.04 74.49
MSE B Индекс 11891.68 87.87

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-19 17:27:13

Энэ өдөр нийт 70,266,880,160 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

НИЙТ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2015-04-02 10:08:47
Хувьцаат компани нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахдаа Компанийн тухай хууль болон Хорооны 2012 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам”-д заасан шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй байдаг.
 
Хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах ажлыг зохион байгуулахдаа дараах хууль тогтоомжийн шаардлагыг мөрдөж ажиллахыг Хорооны зүгээс анхааруулж байна. Үүнд:
 
1. Компанийн тухай хуулийн 59.4-тхувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан  хуралдуулж, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр холбогдох баримт материалыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.1.8-д заасан хугацаанд буюу хурал хуралдсанаас хойш ажлын 3 өдрийн дотор Хороонд ирүүлэх;
 
2. Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг Компанийн тухай хуулийн 64.2-т заасан хурал зарлагч этгээд тогтоох бөгөөд Хорооны 2012 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам”-ын 3.5-д заасны дагуу хурал хуралдуулах тухай зарыг нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 10 дахь өдөр байхаар тогтоох; 
 
3. Дээрх журмын 3.11-т зааснаар  хувьцаа эзэмшигчдийн хурлыг компанийн ерөнхий захиргаа байрлаж байгаа газраас өөр газарт хуралдуулахаар товлосон тохиолдолд аль болох хувьцаа эзэмшигчдийн хамгийн төвлөрөл ихтэй, аливаа зардал, чирэгдэлгүйгээр оролцох боломжтой газар зохион байгуулах;
 
4. Компанийн тухай хуулийн 79.3.3-т зааснаар хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн хуралд биечлэн оролцож, төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа, гарсан тогтоол, шийдвэрийн талаар мэдээлэл өгөх, хувьцаа эзэмшигчдийн асуултад хариулах, тодруулга хийх боломж, нөхцлийг хангах;
 
5. Компанийн тухай хуулийн 59.11, 96.4-тзааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх мэдээллийг хувьцаа эзэмшигчдэд заавал танилцуулах бөгөөд үйл ажиллагааны тайланд компанийн эрхлэн явуулсан үндсэн үйл ажиллагаа болон бүтэц зохион байгуулалт түүнд гарсан өөрчлөлтүүд, эрх бүхий албан тушаалтанд олгосон шагнал урамшуулал, удирдлагын зардлын хэмжээ, компанийн дүрмээр тогтоосон бусад мэдээллийг бүрэн тусгасан байх.
 
Нөгөөтэйгүүр хувьцаа эзэмшигчдийн хувьд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал нь тухайн компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн үр ашгийн талаарх мэдээлэл авах, мөн түүнчлэн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлагатайбиечлэн уулзаж сонирхсон асуултандаа хариулт авах замаар мэдээлэл авах, мөн хэлэлцэх асуудлаар санал өгөх эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгодог чухал ач холбогдолтой билээ.
 
Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулсан компаниудын судалгаанаас харахад өнгөрсөн онд хувьцаат компаниудын 70 гаруй хувь нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 4 дүгээр сарын сүүлийн хоёр долоо хоногт хуралдуулсан бөгөөд хамгийн сүүлчийн  өдөр болох 4 дүгээр сарын 30-ны өдөр ихэнхи хувьцаат компани хурлаа хийсэн байдалтай байна. Ингэснээр хувьцаат компаниудын хурал нэг өдөр давхцаж улмаар олон компанид хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигчдийн хувьд хуралдаа оролцох боломж нь хязгаарлагдаж байна.
 
Мөн Компанийн тухай хуулиар компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь ес буюу түүнээс дээш гишүүнтэй байна, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг Нэр дэвшүүлэх хороо бүртгэн сонгон шалгаруулж хувьцаа эзэмшигчдийн хуралд шууд нэр дэвшүүлэхээр зохицуулсан байдаг. Гэтэл хувьцаат компаниуд ТУЗ-ийн гишүүнд 9 хүнийг нэр дэвшүүлж хувьцаа эзэмшигчдийн хурлаар тэдгээр нь шууд сонгогддог практик үргэлжилсээр байна. 
 
Иймд та бүхэн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах, мөн ур чадвар, мэдлэг, боловсрол, ажлын туршлага зэргийг баримтлан хангалттай тооны нэр дэвшигчдээс төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох боломжийг хувьцаа эзэмшигчдэд бүрдүүлэхийг тус тус анхааруулж байна.
 
                                      
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО 
ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ГАЗАР