• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42689.83

( 272.3 0.64% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42689.83 272.3
MSE A Индекс 16885.65 92.86
MSE B Индекс 12276.2 71.15

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-24 16:18:49

Цахимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч та "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд хүрэлцэн ирж хурлын материалтай танилцан, хурал зохион байгуулах комиссын тусламжтайгаар хуралд оролцох боломжтой.

"ПРЕМИУМ НЭКСУС" ХК 2024 ОНЫ I УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2024-04-24 08:53:03

Компанийн нийт хөрөнгийн дүн нь 2023 оны I улиралтай харьцуулахад 48 хувиар өсөж, 227.3 тэрбум төгрөгт хүрсэн хэмээн мэдээлсэн байна.

4-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-23 17:43:49

Энэ өдөр нийт 19,180,132,784 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ЗОХИЦУУЛАЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС БУУРСАН ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

2015-05-07 17:31:44
Монгол улсын эдийн засгийн өсөлт саарсан, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд буурсан, бодит секторын бизнесийн үйл ажиллагаа агшсан өнөөгийн нөхцөл байдалд санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа зохицуулалттай хуулийн этгээдүүд, мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагааг бодлогын түвшинд дэмжих, санхүүгийн нэмэлт дарамт учруулахгүй байх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо нь өөрийн авч байгаа зохицуулалтын үйлчилгээний хөлс, шимтгэлийн хувь хэмжээ болон Хөрөнгийн бирж, ҮЦТТТХТ ХХК-ийн зүгээс харилцагчдаасаа авч байгаа шимтгэл хураамжийг бууруулах бодлого барин ажиллаж байгаа билээ. Энэ асуудлыг олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэх зорилгоор өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны байранд хэвлэлийн бага хурал зохион байгуулагдлаа.
 
Дээрх бодлогын арга хэмжээний хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 4-р сарын 1-ний өдрийн 158 дугаар тогтоолоор “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоож, тэдгээрийг төвлөрүүлэх журам”-ыг баталсан бөгөөд мөн 159 дугаар тогтоолоор “Зарим зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөхийг түр зогсоох” тухай шийдвэр гаргасан.  
 
Тус тогтоол, шийдвэрүүдээр үнэт цаасны зах зээлд оролцогчдыг дэмжиж зохицуулалтын үйлчилгээний хөлсийг дараах байдлаар өөрчилсөн байна: 
1. Хөрөнгийн биржээс хувьцааны арилжааны шимтгэлийг 0.4 хувиар тооцож авдаг байсныг 0.15 хувь болгон өөрчилсөн.
2. Брокер, дилерийн компанийн хувьцааны арилжааны хэлцэл тус бүрийн үнийн дүнгээс 0.04 хувиар бодож авдаг зохицуулалтын үйлчилгээний хөлсийг 2016 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл чөлөөлсөн.
3. Брокер, дилерийн компанийн хувьцаанаас бусад үнэт цаасны арилжааны хэлцлээс олсон шимтгэлийн орлогоос 10 хувиар бодож авдаг зохицуулалтын үйлчилгээний хөлсийг мөн 2016 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл чөлөөлсөн.
4. Андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэхэд жил бүр авдаг байсан 2.0 сая төгрөгийн зохицуулалтын үйлчилгээний хөлсийг 2016 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл чөлөөлсөн.
5. Төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламж, өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэхэд үнэт цаасны биржийн арилжааны хэлцлийн үнийн дүнгээс зохицуулалттай этгээдүүдийн авсан шимтгэлийн орлогоос 10.0 хувийг тооцож авдаг зохицуулалтын үйлчилгээний хөлсийг мөн 2016 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл чөлөөлсөн.
6. Үнэт цаасны арилжаа эрхлэхэд үнэт цаасны биржийн арилжааны хэлцлийн үнийн дүнгээс зохицуулалттай этгээдүүдийн авсан шимтгэлийн орлогын 10.0 хувийг тооцож авдаг зохицуулалтын үйлчилгээний хөлсийг мөн 2016 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл чөлөөлсөн.

Ингэснээр үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч нар зохицуулалтын үйлчилгээний хөлснөөс 2 жилийн хугацаанд бүрэн чөлөөлөгдөж 358.0 сая  төгрөгөөр үйл ажиллагааны зардлаа хэмнэх боломжтой болж байна.
 
 
Маркетинг Олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ