• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

41911.05

( 98.84 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 41911.05 98.84
MSE A Индекс 16539.55 31.14
MSE B Индекс 11803.81 -262.36

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

4-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-17 17:15:58

Энэ өдөр нийт 22,811,386,378 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

БРОКЕР ДИЛЕРИЙН КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2011-04-28 00:00:00
Монголын хөрөнгийн бирж ХК, Лондонгийн хөрөнгийн бирж группын хамтран байгуулсан 2011 оны 04 сарын 7-ны өдрийн “Ажлын мастер гэрээ”-нд тусгагдсаны дагуу боловсон хүчний мэдлэг чадавхийг сайжруулах чиглэлээр Лондонгийн хөрөнгийн биржийн Академи сургалтын төвөөс 2011 оны 06 сарын 07-ноос 2011 оны 07 сарын 21-ний хооронд Улаанбаатарт, 2011 оны 08 сарын 23-наас 2011 оны 09 сарын 8-ны хооронд 2 долоо хоног Лондонд “Хөрөнгийн зах зээл” сэдэвт анхан шатны болон гүнзгийрүүлсэн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү сургалтанд хөрөнгийн зах зээлийн суурь мэдлэг, хөрөнгийн биржийн гүйцэтгэх үүрэг, санхүүгийн тайлан боловсруулах, компанийн үнэлгээ, анхдагч зах зээлд хувьцаа гаргах, дотоод аудит, компанийн засаглал, авилгал, макро эдийн засгийн чиглэл, олон улсын хэмжээнд зохицуулагч байгууллагуудын баримтлах чиг үүрэг, институционал хөрөнгө оруулагчид гэсэн чиглэлээр хичээл заах болно. Сургалтанд БДК-ийн ажилтнуудаас нийт 25 хүн хамруулахаар төлөвлөж байгаа тул сургалтанд хамрагдах хүмүүсийн нэрсийг 2011 оны 05 сарын 13-ны өдрөөс өмнө МХБ-ийн Хэрэг эрхлэх газарт өгнө үү. Гэрээнд тусгагдсаны дагуу сургалт үнэ төлбөргүй явагдах боловч сургалтын хугацаанд 2 долоо хоног Лондонд байрлах зочид буудал, хоол, унааны зардал, онгоцны 2 талын тийзний мөнгийг байгууллага, хувь хүмүүс өөрсдөө хариуцах болохыг анхаарна уу. Жич: Визтэй холбоотой асуудал үүсч болзошгүй тул нэрсийг тогтсон хугацаанд ирүүлнэ үү