• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42142.4

( 231.35 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42142.4 231.35
MSE A Индекс 16614.04 74.49
MSE B Индекс 11891.68 87.87

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-19 17:27:13

Энэ өдөр нийт 70,266,880,160 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ТЕХНОЛОГИ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ МОНГОЛД-2017” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХУРАЛ БОЛНО

2017-04-18 07:41:07

 “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн хурал 2017 оны 4 дүгээр сарын 20,21-ний өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд болох гэж байна. Үзэсгэлэнгийн үеэр уул уурхай, барилга хот байгуулалт, хог хаягдал, эрчим хүч, агаарын тээвэр, мах сүү боловсруулах гээд эдийн засгийн голлох таван салбарт нэвтэрсэн дэлхийн шилдэг технологиудтай танилцах боломж нээгдэх юм.  Мөн технологийн салбар дахь дэвшлийг таниулахаас гадна энэ чиглэлд хийгдэх хөрөнгө оруулалтад ч анхаарч Щвейцарь, Хонконг, Австрийн банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдыг албан ёсоор урьсан” гэж уулзалтыг зохион байгуулж буй "Би Эм Монголиан Партнерс" компанийнхан онцолж байна. Тиймээс салбар хуралдаануудын нэг нь “Хөрөнгө оруулалт” гэсэн сэдвээр өрнөх юм байна.

Үзэсгэлэн, чуулга уулзалтад уул уурхай нүүрс, төмрийн хүдэр, алт, зэсийг хуурай аргаар баяжуулах тоног төхөөрөмж үйлдвэрлэгч ХБНГУ-ын “Allmineral”, “Steinert” компанийн Австрали дах салбар, уурхайн хаягдал усыг шүүж, дахин ашиглах тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Австри улсын “Andritz”, өрмийн машин болон түүний дагалдах машин үйлдвэрлэгч “Rockmore”, “Prime Drilling” зэрэг олон улсад хэдийнээ танил болсон компаниуд оролцох аж. Мах, сүү боловсруулах тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд гэж яригддаг "Берч Ласка" компани үзэсгэлэнд оролцож, салбар хуралдаанд илтгэл тавихаар болжээ. Үүнээс гадна Австрийн бага оврын онгоц үйлдвэрлэгч "Даймонд эйркрафт" компанийн захирал Кристиан Дрийс арга хэмжээний үеэр Монголд айлчлан ирэхээр болж.

Дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.