• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42689.83

( 272.3 0.64% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42689.83 272.3
MSE A Индекс 16885.65 92.86
MSE B Индекс 12276.2 71.15

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

4-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-24 17:26:23

Энэ өдөр нийт 20,338,893,460.5 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-24 16:18:49

Цахимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч та "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд хүрэлцэн ирж хурлын материалтай танилцан, хурал зохион байгуулах комиссын тусламжтайгаар хуралд оролцох боломжтой.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ФРОНТИЕР ЗАХ ЗЭЭЛИЙН АЖИГЛАЛТЫН ЖАГСААЛТАД ҮЛДЭЭХ АСУУДЛААР FTSE RUSSELL КОМПАНИТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ.

2017-04-19 04:40:11

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Н.Мандуул, Гүйцэтгэх захирал Х.Алтай нар Их Британийн Лондон хотноо зохион байгуулагдсан Монгол Лондонгийн Бизнес Форумын үеэр, олон улсын индексийн тооцоо судалгаагаар тэргүүлэгч FTSE Russell-ийн төлөөлөгчид болох Засаглал, бодлогын газрын дарга Жоти Рана, Зөвлөлийн нарийн бичгийн дарга Жанет Камберпач болон Зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Ракеш Хира нартай уулзлаа.

Монголын хөрөнгийн зах зээлийг FTSE Russell компаниас Фронтиер буюу “Хөгжиж буй” зах зээлийн ангилалд багтах боломжтой хэмээн үзэж, 2012 онд ажиглалтын жагсаалтад оруулсан хэдий ч зах зээлийн дэд бүтцийн зарим зайлшгүй чухал асуудлуудыг шийдэх чиглэлээр дорвитой ахиц дэвшил гарахгүй байгаагаас манай улсыг ажиглалтын жагсаалтаас хасах нөхцөл байдал үүсээд байгаа тухай өмнө мэдээлсэн билээ.

Фронтиер зах зээлд багтахад тулгарч буй гол хүндрэлүүд болох үнэт цаасны төлбөр тооцооны дараа төлбөрт системд шилжих, DVP буюу “төлбөрийн эсрэг нийлүүлэлт” зарчмыг хэрэгжүүлэх чиглэлээр манай байгууллагаас зах зээлийн бусад оролцогчид болох “Арилжааны төлбөр тооцоо” ХХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж” ХХК, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагуудтай хамтран ажлын хэсэг байгуулж, төлбөр тооцооны Т+3 горимонд эргэн шилжих болон холбогдох бүх арга хэмжээг авч ажиллаж байна.

FTSE Russell компанийн Зах зээлийн үнэлгээний зөвлөлийн хурал нь энэ оны 9 дүгээр сард зохион байгуулагдах бөгөөд тус компанийн төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр манай улсыг ажиглалтын жагсаалтад хэвээр үлдээх боломж олгохыг хүсэхийн хамтад, зах зээлийн шалгуурыг хангах чиглэлээр цаашид хийгдэх ажлын төлөвлөгөө хүргүүлж, хэрэгжилтийн явцыг тухай бүр тайлагнаж ажиллахаа мэдэгдэв.