• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42417.53

( 402.44 0.96% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42417.53 402.44
MSE A Индекс 16792.79 194.48
MSE B Индекс 12205.05 385.1

Мэдээ мэдээлэл

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН АРИЛЖААГ 2024 ОНЫ 4 САРЫН 29-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛНА

2024-04-23 16:10:16

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.

4-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-22 17:08:29

Энэ өдөр нийт 19,922,791,863 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-04-22 10:52:02

2024 оны 4 дүгээр сарын 15-наас 2024 оны 4 дүгээр сарын 19-ний хооронд өдөрт дунджаар 31,058,983,477 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХ ЭРХ ОЛГОХ, АТТЕСТАТЧИЛАХ СУРГАЛТЫН ЗАР

2017-05-15 06:15:37

 Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо /МҮЦАЭХ/-оос зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулах эрх олгох, аттестатчилах сургалтыг  2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 6 дугаар сарын 02-ны өдрийн хооронд зохион байгуулна.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл, анкет   
  • Дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • 2 хувь зураг
  • Сургалтын төлбөр:
  1. Үнэт цаасны зуучлалын чиглэлээр эрх авах иргэд 283,000 төгрөг,
  2. Хөрөнгө оруулалтын чиглэлээр эрх авах иргэд 533,000 төгрөг,
  3. Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүд 233,000 төгрөгийг МҮЦАЭХ-ны Төрийн банкан дахь 102100172091 тоот төгрөгийн дансанд тушаасан баримт

Жич: 2017 оны 2, 4, 7-р сард эрх нь дуусах мэргэжилтнүүд энэ удаагийн сургалтанд хамрагдаж эрхээ сунгуулж болох бөгөөд эрх нь дууссан сараас хойш 4; 6 жилийн хугацаагаар сунгана.

Эрхээ сунгуулах шаардлагатай мэргэжилтнүүдийн нэрсийн жагсаалтыг Энд дарж үзнэ үү.

Аттестатчилал буюу эрхээ сунгуулах мэргэжилтнүүдийн бүрдүүлэх материал:

Сургалтанд хамрагдахыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлэн Холбооны байр /Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Барилгачдын талбай, Сентр-34, 404 тоот /-нд ирж бүртгүүлнэ үү.

Холбоо барих утас: МҮЦАЭХ  7012-3339, 9663-4132, www.masd.mn