• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42417.53

( 402.44 0.96% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42417.53 402.44
MSE A Индекс 16792.79 194.48
MSE B Индекс 12205.05 385.1

Мэдээ мэдээлэл

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН АРИЛЖААГ 2024 ОНЫ 4 САРЫН 29-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛНА

2024-04-23 16:10:16

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.

4-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-22 17:08:29

Энэ өдөр нийт 19,922,791,863 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-04-22 10:52:02

2024 оны 4 дүгээр сарын 15-наас 2024 оны 4 дүгээр сарын 19-ний хооронд өдөрт дунджаар 31,058,983,477 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ӨЧИГДӨР ХУРАЛДАВ

2012-08-07 11:22:40

Монголын хөрөнгийн зах зээлийн ажлын хэсгийн хурал өчигдөр буюу 2012.08.06-ны өдрийн 14:00-16:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн байранд боллоо.

Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Монгол банк, клирингийн банкууд, арилжаанд оролцох эрхтэй брокерууд, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөгчид энэхүү ажлын хэсэгт багтаж хуралд оролцсон байна.  

Уг хуралдаанаар ажлын хэсгийн зорилтууд, бүтэц, үйл ажиллагаа, үүрэг хариуцлага болоод зах зээлд гарсан өөрчлөлтүүд, шинэ арилжааны системтэй холбоотой бусад асуудлуудыг хэлэлцсэнээс гадна хөрөнгийн зах зээлд тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэж байхаар дэд ажлын хэсгүүдийг байгуулсан байна.