• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42142.4

( 231.35 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42142.4 231.35
MSE A Индекс 16614.04 74.49
MSE B Индекс 11891.68 87.87

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-19 17:27:13

Энэ өдөр нийт 70,266,880,160 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"СҮҮ БОНД”  МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР АМЖИЛТТАЙ АРИЛЖИГДЛАА

2017-06-29 15:19:26

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 1-р ангилалд бүртгэлтэй үнэт цаас гаргагч компани болох Монгол Улсын хүнсний ууган үйлдвэр “Сүү” ХК-ийн хувьцаагаар баталгаажсан 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нэг жилийн хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй өрийн хэрэгсэл “Сүү Бонд” нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэйгээр арилжаалагдаж, нийт 6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүллээ.

Тус өрийн хэрэгслийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/108 тоот тушаал болон Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 129 тоот тогтоолоор үнэт цаасны бүртгэлд бүртгэж, олон нийтэд арилжаалахыг зөвшөөрсөн билээ.

Өрийн хэрэгслийг олон нийтэд санал болгон амжилттай арилжаалахад Монголын хөрөнгийн биржийн гишүүн болох “Голомт капитал ҮЦК ХХК нь үндсэн андеррайтераар, Ард капитал групп ҮЦКХХК, Тэнгэр капитал ҮЦКХХК нар нь туслах андеррайтераар тус тус ажилласан бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 23-наас 29-ний өдрүүдэд үнэт цаасны сурталчилгааг явуулж, хөрөнгө оруулагчдаас захиалгыг хүлээн авах ажлыг зохион байгуулж, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлсэн.

Ийнхүү Монголын хөрөнгийн биржийн анхдагч зах зээлийн арилжаанд “Сүү Бонд”-ын нийт 67,547 ширхэг буюу 6,754,700,000 төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авах захиалга бүртгэгдсэн нь үнэт цаас гаргагчийн санал болгосон хэмжээнээс 13%-аар давж, анхдагч зах зээлийн арилжааны нийлүүлэлт эхний өдөртөө дууссан нь Монголын хөрөнгийн зах зээлд компанийн өрийн хэрэгсэл эрэлт өндөртэй байгааг харуулж байгаа төдийгүй Монголын хөрөнгө оруулалтын орчин сайжирч байгааг илтгэж байгаа юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ