• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42142.4

( 231.35 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42142.4 231.35
MSE A Индекс 16614.04 74.49
MSE B Индекс 11891.68 87.87

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-19 17:27:13

Энэ өдөр нийт 70,266,880,160 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН АКАДЕМИЙН СУРГАЛТ 2013 ОНЫ 1-Р САРЫН 14-18-НЫ ӨДРҮҮДЭД ЛОНДОН ХОТНОО ЗОХИОГДОНО

2012-11-13 18:23:22
      Монголын хөрөнгийн бирж нь Лондонгийн хөрөнгийн биржийн Академи сургалтын төвтэй хамтран 2011 оны 6-8 саруудад Хөрөнгийн зах зээлийн хоёр шатлалт  сургалтыг Улаанбаатар болон Лондон хотноо амжилттай зохион байгуулсан билээ. Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүдийн сургалтын хэрэгцээ, шаардлагыг харгалзан үзэж, хөрөнгийн зах зээлийн дараагийн шатны сургалтыг Монголын хөрөнгийн биржээс Лондонгийн хөрөнгийн биржийн Академитэй 2013 оны 1 сард Лондон хотноо зохион байгуулах гэж байна.

Сургалтын хүрээнд ямар сэдвүүд хамрах вэ?

1.    Компанийн үнэлгээ     (2 өдөр)
2.    Бонд, тогтмол хүү төлөгч үнэт цаас (1 өдөр)
3.    Биржийн сангийн хувьцаа, үүсмэл үнэт цаас (2 өдөр)

Сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөрийг энд дарж үзнэ үү.

Сургалт хэзээ явагдах вэ?

 2013 оны 1-р сарын 14-18-ны өдрүүдэд, өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд

Сургалт хаана явагдах вэ?

Их Британийн нийслэл Лондон хотноо, Лондонгийн хөрөнгийн биржийн төв байранд

Хичээлийг хэн заах вэ?

Лондонгийн хөрөнгийн биржийн Академи сургалтын төвийн олон жилийн дадлага туршлагатай багш, мэргэжилтнүүд заана.

Хэдэн хүн хамрагдах боломжтой вэ?

Хөрөнгийн зах зээлд ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл болсон 30 хүртэл мэргэжилтнүүд оролцох боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ?

Дэлгэрэнгүй мэдээллийг info@mse.mn хаягаар буюу 313747 (135) утсаар холбогдон авна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Мэдээллийн Алба