• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42142.4

( 231.35 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42142.4 231.35
MSE A Индекс 16614.04 74.49
MSE B Индекс 11891.68 87.87

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-19 17:27:13

Энэ өдөр нийт 70,266,880,160 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МХБ-ИЙН ЖИЛИЙН ТАЙЛАН-2017 НИЙТЛЭГДЛЭЭ

2018-04-17 12:21:54

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 2017 оны ололт, амжилт, онцлог үйл явдлууд болон санхүүгийн үзүүлэлт бүхий “Жилийн тайлан-2017” нийтлэгдлээ.

 “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь 2017 онд 76.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хувьцаа, 772.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий Засгийн газрын бонд, 10.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий компанийн бонд буюу нийтдээ 859.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь түүхэндээ хамгийн их арилжаа хийсэн жил боллоо. Засгийн газрын бондын хоёрдогч зах зээлийн арилжаа урьд өмнө байгаагүйгээр идэвхжиж, ТОП-20 индекс, зах зээлийн үнэлгээ сүүлийн 5 жилийн хамгийн дээд үзүүлэлтэд хүрсэн зэргээс гадна шинээр болон нэмж үнэт цаас гаргах зэрэг олон үйл ажиллагаа амжилттай явагдсан билээ. Тухайлбал, “Сүү” ХК-ийн гаргасан “Сүү бонд” 6.0 тэрбум төгрөгийг амжилттай босгож, хамгийн өндөр үнийн дүнтэй компанийн өрийн хэрэгсэл гаргасан компани болсон бол МХБ-д бүртгэгдсэн хамгийн анхны мэдээлэл технологийн компани болох “АйТүүлс” ХК-ийн анхдагч зах зээлийн үнэт цаас худалдан авах захиалга нь нийлүүлэлтээсээ 3 дахин их буюу 3.9 тэрбум төгрөгт хүрсэн нь Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргасан компаниуд дунд хамгийн их захиалга авсан компани боллоо.

Мөн МХБ-ийн 1-р ангилалд бүртгэлтэй “АПУ” ХК нь “Эвэргрийн” ХК-ийг өөртөө нэгтгэх замаар компанийн хэлбэрээ өөрчлөн байгуулж, хаалттай хүрээнд 321,304,553 ширхэг энгийн хувьцааг нэмж гаргасан нь Монголын хөрөнгийн зах зээл дэх хамгийн том хэмжээний нэгдэл болсон юм. Тус нэгдлийн үр дүнд олон улсад нэр хүнд бүхий “Хайнекен” компани "АПУ" ХК-ийн хувьцааны 25%-ийг эзэмших болсон бөгөөд “АПУ” ХК нь бүс нутгийн болон олон улсын зах зээлд гарч бизнесийн үнэ цэнээ өсгөх боломж нээлттэй боллоо.

Түүнчлэн, МХБ нь Санхүүгийн зохицуулах хороотой хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж, үнэт цаасны давхар бүртгэлийг зохицуулах журмыг батлуулснаар Монголын хөрөнгийн зах зээлд хамгийн анхны давхар бүртгэгдсэн компанийн үнэт цаасыг арилжих нөхцөлийг амжилттай бүрдүүллээ.

Дээрх мэдээллүүд болон манай зах зээлд болсон бусад онцлог үйл явдлын дэлгэрэнгүй мэдээллийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 2017 оны жилийн тайлангаас энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ