• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42142.4

( 231.35 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42142.4 231.35
MSE A Индекс 16614.04 74.49
MSE B Индекс 11891.68 87.87

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-19 17:27:13

Энэ өдөр нийт 70,266,880,160 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ДАРХАН ГУРИЛ ТЭЖЭЭЛ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД.

2013-01-07 10:35:28
     Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.1, Компанийн тухай хуулийн 57.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 11.2, 34.1.8, Санхүүгийн зохицуулах хорооны “Хувьцаат компанийн хувьцааг заавал болон сайн дурын үндсэн дээр худалдан авах санал гаргах ажиллагааны журам”-ын 2.1 дэх хэсгийн заалтыг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос “Дархан гурил тэжээл” ХК  (MSE : DAR)-ийн нийт гаргасан 614,603 ширхэг хувьцааны 64.82 хувь буюу 398.386 ширхэг хувьцааг эзэмшигч нэгдмэл сонирхолтой этгээд болох С.Намсрайжав, Д.Балдан-Очир, Б.Түвшинтөр, Б.Түвшинжаргал, Г.Баярт нараас тус хувьцаат компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа нийт хувьцааны 35.18 хувь буюу 216,217 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1032 /нэг мянга гучин хоёр/ төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах санал гаргасныг зөвшөөрч хүчинтэй байх хугацааг 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн ажлын 60 хоног байхаар тогтоол гаргав.

“Дархан гурил тэжээл” ХК (MSE : DAR)-ийн тухай:
Хаяг: Дархан уул аймаг, Дархан сум, 6-р баг
Факс: +976-11-451707
Утас: 91179834, 320682
Захирлын нэр: С.Намсрайжав

МХБ-д бүртгүүлсэн огноо: 1993-01-11
Хувьцааны төрөл: Энгийн
Нийт гаргасан хувьцаа: 614,603
Төрийн мэдэлд: 0
Хаалтын ханш: 1502₮

Үйл ажиллагааны чиглэл:
Хүнсний үйлдвэрлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Мэдээллийн Алба