• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42142.4

( 231.35 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42142.4 231.35
MSE A Индекс 16614.04 74.49
MSE B Индекс 11891.68 87.87

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-19 17:27:13

Энэ өдөр нийт 70,266,880,160 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ” ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИЛАА.

2013-01-10 12:19:29

     Үнэт цаасны зах зээлийг зохицуулах эрх зүйн үндсэн баримт бичиг болох “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийг анх 1994 онд баталж, 2002 онд шинэчлэн найруулж өнөөдрийг хүртэл даган мөрдөж байна.

     Үнэт цаасны зах зээлийн хөгжлийг даган сүүлийн жилүүдэд компаниуд шинээр үнэт цаас гаргах, дотоод болон гадаадын зах зээлээс хөрөнгө татах эрэлт, хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдод тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх, анхан шатны үйлчилгээний стандарт, зохион байгуулалтыг сайжруулах зэргээр хууль, эрх зүйн орчинг шинэчлэн боловсронгуй болгох шаардлага тулгарч байгаа юм.

      Тиймээс “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, үнэт цаасны зах зээлийн ил тод байдал, үнэт цаасны зах зээлд оролцох, үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын төрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаа, тавигдах нөхцөл, шаардлагыг шинээр тогтоож нарийвчилсан дүрэм журмаар зохицуулахаар заасан байна. Мөн төрийн эрх бүхий байгууллага, үнэт цаасны зах зээл дэх бүрэн эрх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээний төрөл, хэлбэр, ялгааг заахаас гадна өөрийгөө зохицуулах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлж, тэдгээрийн бүрэн эрх, гишүүнчлэлийн асуудал  зэргийг тусгажээ.

   Үүний зэрэгцээ үнэт цаасыг нийтэд санал болгоход тавигдах шаардлага, танилцуулгад тусгах мэдээлэл, уг ажиллагаанаас үүсэх эрсдэлийг бууруулахад чиглэсэн хариуцлага, олон нийтэд мэдээлэх үүрэг, суурь үнэт цаасыг үндэслэн хадгаламжийн бичиг гаргахтай холбогдсон харилцааг нарийн тодорхойлсон байна.

     “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хууль, эрх зүйн орчин олон улсын жишигт нийцэн хөгжихөд маш чухал алхам болох юм.

  

Мэдээллийн Алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ