• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

2013 ОНЫ 02 САРЫН 19-НИЙ ӨДРИЙН “МОНГОЛЫН МЭДЭЭ” СОНИНЫ УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН “ТА ХАРИУЛАХГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ” БУЛАНД ӨГӨХ ХАРИУЛТ

2013-02-19 17:24:55

     Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаанд оролцож, хувьцаа эзэмшихийн тулд Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТТТХТ/ ХХК-д данс нээлгэх шаардлагатай байдаг бөгөөд дансыг брокер, дилерийн компаниар дамжуулан нээлгэдэг. Ийнхүү данс нээлгэхэд 5000 төгрөгийн хураамж авдгаас 3000 төгрөгийг брокер, дилерийн компани, 2000 төгрөгийг ҮЦТТТХТ ХХК авдаг бөгөөд Монголын хөрөнгийн бирж нь үүнээс ашиг хүртдэггүй.

      Эдгээр данс нь зөвхөн Эрдэнэс-Тавантолгойн хувьцааг эзэмшихэд зориулагдсан биш, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын үнэт цаасыг худалдах, худалдан авахад зориулагдсан данс байдаг юм. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс-Тавантолгойн хувьцааг эзэмших зорилгоор нээлгэсэн дансаа ашиглан иргэд Монголын хөрөнгийн биржийн өдөр тутмын арилжаанд оролцох боломжтой гэсэн үг юм.

     Тодруулж хэлэхэд, үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн оролцогч байдгаас Монголын хөрөнгийн бирж нь үнэт цаасны арилжааг зохион байгуулах, арилжаа шударга явагдаж буй эсэхэд хяналт тавих, ҮЦТТТХТ ХХК нь үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэл хөтөлж, үнэт цаасыг хадгалах, үнэт цаасны төлбөр тооцоог гүйцэтгэх, Брокер дилерийн компани нь иргэд, аж ахуйн нэгжийн үнэт цаасны арилжааг зуучлан гүйцэтгэх үүргийг хэрэгжүүлдэг тус тусдаа хуулийн статустай байгууллагууд юм.

 

2013 оны 02 сарын 19-ний өдрийн “Монголын мэдээ” сонины улс төр, эдийн засгийн “Та хариулахгүй байж болохгүй” буланд гарсан нийтлэл:

     УИХ-ын сонгуулийн өмнөхөн иргэн бүрт 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлэхээр болсон билээ. Өөрөөр хэлбэл, дэлхийд коксжих нүүрсний нөөцөөрөө гайхуулж буй Тавантолгойн ордын хувьцаанаас 1072 ширхэг хувьцааг манай төр “Тавантолгойн орд бүхий Монгол оронд Монгол хүн болсных нь төлөө” иргэн бүртээ үнэгүй өгсөн юм. Харин энэ удаад иргэдийн дийлэнх нь бэлэн мөнгийг бус хувьцаагаа сонгож, дансаа нээлгэсэн. Тухайн үед иргэн бүрт 5000 төгрөгөөр данс нээж байсан юм. Харин энэхүү данс нээлгэсэн мөнгө хаашаа, хэний халаасанд орсон талаар өдгөө иргэд МХБ-ийн захирал Х.Алтайгаас асууж байна. Тэд хувьцаа авах нь үлгэр болсон ч ядаж данс нээлгэсэн 5000 төгрөгөө эргүүлж авах боломж байгаа эсэхийг манай сониноор уламжиллаа.  

 

 

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ