• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42492.89

( 75.36 0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42492.89 75.36
MSE A Индекс 16861.66 68.87
MSE B Индекс 12191.65 -13.4

Мэдээ мэдээлэл

"ПРЕМИУМ НЭКСУС" ХК 2024 ОНЫ I УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2024-04-24 08:53:03

Компанийн нийт хөрөнгийн дүн нь 2023 оны I улиралтай харьцуулахад 48 хувиар өсөж, 227.3 тэрбум төгрөгт хүрсэн хэмээн мэдээлсэн байна.

4-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-23 17:43:49

Энэ өдөр нийт 19,180,132,784 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН АРИЛЖААГ 2024 ОНЫ 4 САРЫН 29-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛНА

2024-04-23 16:10:16

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.

Мэдээ мэдээлэл

"ГОВЬ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2018-08-30 10:16:36

"Говь" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 26 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10:00 цагт хуралдуулахаар болсон тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурлын тов:       2018 оны 10-р сарын 3-ны 10:00 цагт

Хуралдах газар:            “Говь” ХК-ний Төв дэлгүүрийн дэргэдэх “Мираж” гэр ресторан

Бүртгэх өдөр:     2018 оны 9-р сарын 13

Хурлаар хэлэлцэх асуудал:

  1. Компанийн хувьцааг хуваах тухай асуудлыг хэлэлцэж батлах;
  2. Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, батлах. 

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцахыг хүсвэл 2018 оны 9-р сарын 3-ны өдрөөс эхлэн өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандах эсхүл ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд “Говь”ХК-ийн төв байранд байрлах Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын өрөөнд ирж танилцаж болно.

Саналын хуудсаар урьдчилан санал өгөх хувьцаа эзэмшигчид харилцдаг үнэт цаасны компани дээрээ очиж хурлын материалтай танилцан, саналын хуудсаа бөглөж, үнэт цаасны компаниар дамжуулан эсхүл доорх  хаягаар 2018 оны 9-р сарын 28-ний өдрөөс өмнө ирүүлнэ үү.

Шуудангийн хаяг:

Улаанбаатар-17062, Шуудангийн хайрцаг-36/434, “Говь”ХК

Холбоо барих: 

Хурал зохион байгуулах комиссын дарга:      Утас:       70139977 /1002/

ТУЗ-ийн нарийн бичгийн дарга:                      Утас:       343713 /1193/, 94118277  Email:     selenge.m@gobi.mn

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ