20420.94

( 26.99 0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 20420.94 26.99
MSE A Индекс 9733.53 -1.22
MSE B Индекс 8745.73 -23.39

Мэдээ мэдээлэл

"БАЯН-АЛДАР" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2018-12-17 14:59:37

"Баян-Алдар" ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөнтэй холбогдуулан үнэт цаасны арилжааг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн түр зогсоолоо. 

12-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2018-12-17 14:26:40

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хоёрдогч зах зээлийн арилжаагаар 229.7 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2018-12-17 13:49:22

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 331.5 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2018-10-01 16:10:10

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 441,448 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Женко Тур Бюро" ХК (JTB+14.05%) болон "Монгол Базальт" ХК (MBW+12.37%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Талх Чихэр" ХК (TCK-12.36%) болон "Хөх Ган" ХК (HGN-9.78%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 1 ширхэг үнэт цаасыг 103,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "TOP 20" индекс 20387.36 нэгж болж 0.28 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,389,121,019,925.98 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ