• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42142.4

( 231.35 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42142.4 231.35
MSE A Индекс 16614.04 74.49
MSE B Индекс 11891.68 87.87

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-19 17:27:13

Энэ өдөр нийт 70,266,880,160 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ZONE.MN ДЭЭРХ НИЙТЛЭЛИЙН ХАРИУ ТАЙЛБАР

2013-05-15 16:58:03

     Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилгоор Төрийн Өмчийн Хороо /ТӨХ/, Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/-ээс Лондонгийн Хөрөнгийн Бирж Групп /ЛХБГ/-тэй хамтран 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр “Ажлын мастер гэрээ”-г байгуулж, зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилгын хүрээнд шинэчлэлийн ажлыг эхлүүлэн ажиллаж байна.


     Энэхүү гэрээ хэрэгжиж эхэлснээс хойшхи 2 жил гаруйн хугацаанд: 

  • хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн төслийг боловсруулах ажилд оролцож саналаа хүргүүлэн тусгуулсан, 
  • зах зээлийн үйл ажиллагаа зохицуулах 10 гаруй дүрэм, журмыг шинэчлэн боловсруулсан, 
  • хөрөнгийн зах зээлийн олон улсын хамгийн дэвшилтэт технологи болох “Милленниум Ай Ти” системийг нэвтрүүлж, хөрөнгийн бирж, үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн байгууллага, брокер, дилерийн компаниуд болон Санхүүгийн зохицуулах хороо үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн, 
  • төлбөр тооцоог урьдчилсан төлбөрт системээс дараа төлбөрт Т+3 системд шилжүүлсэн, 
  • зах зээлд оролцогчдын мэдлэгийг дээшлүүлэх үүднээс 2011 болон 2013 онуудад Улаанбаатар болон Лондон хотноо сургалт явуулж, 120 гаруй хүмүүсийг хамруулсан зэрэг хийсэн ажлууд чамгүй их байгаа бөгөөд тухай бүр тайлагнаж ирсэн билээ. 

     Гэвч, зах зээлийн олон байгууллагууд хамтран хэрэгжүүлсэн эдгээр ажлуудын үр дүнг үгүйсгэх, аль нэг нам эвсэл, хувь хүнтэй холбож тайлбарлах, гэрээний төсвийн зарцуулалтын талаар ор үндэсгүй, буруу ташаа мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлж, байгууллагын нэр хүндэд халдаж байгаа тул олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх үүднээс дараах тайлбаруудыг хүргүүлж байна. 

     14 орчим сая ам.доллараар програм шинэчилнэ, програмын үндсэн сервер нь Шри-Ланка улсад байрладаг гэх  мэт ташаа мэдээллүүд нийтлэлдээ оруулжээ. 

    Лондонгийн хөрөнгийн биржтэй байгуулсан гэрээ нь зах зээлийг цогцоор нь хөгжүүлэх зорилготой бөгөөд гэрээний хүрээнд дотоодын зах зээлийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шинэ систем нэвтрүүлэх, Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах, зах зээлд оролцогч мэргэжилтнүүдийг сурган бэлтгэх, зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцсон ба эдгээр бүх ажлуудын төлбөрт 14.2 сая орчим ам. долларыг төсөвлөсөн юм.

     Зах зээлийг техник технологиор хангах ажлын хүрээнд ЛХБГ-ын 100%-ийн охин компани болох Шри-Ланка улсын “Миллениум Ай Ти” компаниас боловсруулж хөгжүүлэн, дэлхийн 20 гаруй орны 30 гаруй хөрөнгийн бирж, санхүүгийн байгууллагуудад /Лондонгийн, Хонг-Конгийн, Америкийн, Бостоны, Италийн, Ослогийн, Коломбогийн хөрөнгийн бирж, Лондонгийн металын бирж г.м/ нэвтрүүлэн ашиглаж буй “Миллениум Ай Ти” цогц системийг 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Монголын зах зээлд нэвтрүүлсэн билээ.

   Тус технологи нь арилжаа, төлбөр тооцоо, хадгаламж, хяналтын дөрвөн дэд програмаас бүрдэх бөгөөд технологийг Монголын хөрөнгийн зах зээлийн хэмжээнд ашиглаж байна. Тодруулбал, Миллениум Ай Ти арилжааны програмыг МХБ болон брокер, дилерийн компаниуд, үнэт цаасны хадгаламж, төлбөр тооцооны програмыг ҮЦТТТХТ, хяналтын програмыг МХБ, СЗХ нь үйл ажиллагаандаа ашиглаж байна.

     Тус програмын үндсэн сервер нь МХБ-ийн байранд, нөөц сервер нь Үндэсний дата төвд байрладаг болно. 

     Ажлын мастер гэрээний санхүүжилттэй холбоотой ташаа мэдээлэл, тайлбар 

     Ажлын мастер гэрээний хүрээнд зах зээлийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, техник технологийг шинэчлэх, боловсон хүчнийг чадавхижуулах, хөрөнгийн зах зээлийн бүтэц зохион байгуулалтыг сайжруулах зэргээр олон ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж, эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэхэд 14.2 сая ам. долларыг төсөвлөсөн. Монгол Улсын Засгийн газраас олгосон зөвшөөрлийн дагуу арилжааны банкуудаас тухай бүр зээл авч 2011, 2012 онд авсан ажил үйлчилгээнийхээ төлбөрийг хийж ирсэн бөгөөд биелэлтийг тухай бүр Төрийн өмчийн хороо, Засгийн газарт тайлагнаж байна. 

     Гэрээний хүрээнд 14.2 сая ам доллар төсөвлөсөн хэдий ч гэрээ хэрэгжсэн 2 жилийн хугацаанд зах зээлийн хууль, дүрэм журмыг боловсруулахад мэргэжлийн зөвлөгөө туслалцаа авах, боловсон хүчнээ сургаж мэргэжлийг нь дээшлүүлэх, Миллениум Ай Ти технологийг нэвтрүүлэх, зах зээлийн дэд бүтцийг шинэчлэх зэрэг олон ажлуудад нийт 6.94 сая ам.доллар зарцуулж, төсөв 50 орчим хувийн хэмнэлттэй явж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

     Монголын хөрөнгийн биржийг шинэчлэх ажилд “Firebird” гэдэг компани оролцож байна гэсэн ташаа мэдээлэл нийтлэлдээ оруулжээ. 


      Энэхүү шинэчлэлийн ажилд гадны талаас зөвхөн Лондонгийн хөрөнгийн бирж групп оролцож байгаа болно. “Firebird” компани нь хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд шинэчлэлийн ажилтай холбоогүй ба энэ компани нь гишүүн брокер дилерийн компаниар дамжиж үнэт цаасанд хөрөнгө оруулдаг хөрөнгө оруулагч юм.


     Монголын хөрөнгийн биржийн хувьд арилжааны хэлцлүүд дээр нь ч шалгалт алга, шалгалт хийгддэггүй гэсэн байна. 

     Монголын хөрөнгийн бирж нь бие даасан Хяналтын албатай бөгөөд тус алба нь өдөр тутмын үнэт цаасны арилжаанд хяналт тавих, сэжиг бүхий хэлцлийг хянан шалгаж Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэх, өөрсдийн эрх хэмжээний хүрээнд хариуцлага ногдуулах чиг үүрэгтэйгээр ажилладаг юм. Шинээр суурилуулан ашиглаж буй Миллениум Ай Ти цогц систем нь Хяналтын системийг агуулдаг бөгөөд тус систем нь арилжааг бодит цагийн горимоор арилжааны туршид хяналт тавьж, зах зээлд гарч болзошгүй 20 гаруй төрлийн зөрчил, сэжигтэй гүйлгээг автоматаар илрүүлж мэдээлдэг юм. Өмнө нь гар аргаар арилжаанд хяналт тавьдаг байсан үетэй харьцуулахад автоматаар хяналтыг гүйцэтгэж байгаа нь зөрчил бүрийг алдалгүй таньж илрүүлэх, цаашид холбогдох арга хэмжээг авч арилжааг шударга ил тод явуулах боломжийг бүрдүүлж байгаа ач холбогдолтой.

 

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
     Эцэст нь тэмдэглэхэд, МХБ-ийн Мэдээллийн алба нь хэвлэл, мэдээлэл, олон нийтэд нээлттэй байж, байгууллагын болон зах зээлийн талаарх мэдээ, мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэхээр бүх хүчин чармайлтаа дайчлан ажилладаг бөгөөд манай зах зээлтэй холбоотой асуух, тодруулах зүйлс байвал бидэнтэй холбогдоход бид үргэлж нээлттэй байх болно. 


    Хөрөнгийн зах зээлийг ард, иргэдэд ойлгуулан таниулах, мэдлэгийг нь нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид та бүхний шударга, үнэн зөв мэдээлэл маш чухал ач холбогдолтойг ойлгож, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье. 

 

МЭДЭЭЛЛИЙН АЛБА 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК