• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42142.4

( 231.35 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42142.4 231.35
MSE A Индекс 16614.04 74.49
MSE B Индекс 11891.68 87.87

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-19 17:27:13

Энэ өдөр нийт 70,266,880,160 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

2019-01-22 18:21:59

“Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн Мэдээлэл технологийн албанд дараах ажлын байруудад ажилтан сонгон шалгаруулж авна.

  1. Мэдээлэл технологийн үйлчилгээний инженер

  2. Программ зохиогч

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Англи хэлний зохих мэдлэгтэй;

  • Багаар болон бие даан ажиллах ур чадвартай;

  • Тогтвор суурьшилтай ажиллах, мэргэших сонирхолтой;

  • Харилцааны ур чадвартай;  

Ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлага:

  1. Мэдээлэл технологийн үйлчилгээний инженер;

  • Мэдээлэл технологийн инженер, комьпютерийн сүлжээний инженерийн бакалавр зэрэгтэй;

  • Windows болон Microsoft server, Active Directory-ийн орчинд ажиллах чадвартай;

  • Системүүд, комьпютер тоног төхөөрөмжүүд дээр ажиллах чадвартай;

  • Техник хангамж, программ хангамжуудыг суулгах, ажиллах чадвартай;

  1. Программ зохиогч;

  • Программ хангамж болон компьютерийн инженер мэргэжлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй;

  • Monitoring өгөгдлийн сангийн программ хангамж тохируулах ур чадвартай;

  • PHP, SQL, C#, HTML5, CSS болон JAVASCRIPT технологиуд дээр ажиллах ур чадвартай;

  • Линукс үйлдлийн системийн орчинд ажиллах өндөр түвшний мэдлэгтэй бол давуу тал болно;

  • Ямар нэгэн framework эзэмшсэн, Linux, Oracle-ийн албан ёсны сертифкатуудтай бол давуу тал болно;

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /Зурагтай/

  • Боловсролын дипломын хуулбар, хавсралтын хамт

  • Иргэний үнэмлэхний хуулбар

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд өөрийн биеэр ирэн компанийн Захиргааны албаны хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх болон namuun.b@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Өргөдлийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах ба эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай бид холбогдох болно. Бичиг баримтыг буцаан олгохгүй.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Утас: 976-11-323715 /2114/

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ