• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2019-05-06 09:59:18

Монголын хөрөнгийн бирж 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 3,303,629,638 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

Нийт 49 компанийн 6,277,695 ширхэг хувьцаа төгрөгөөр 1,293,579,638  арилжаалагдсан  байна.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 TUM ТҮМЭН ШУВУУТ 4,683,059 936,642,886
2 MNDL МАНДАЛ ДААТГАЛ 18,858 101,198,415
3 APU АПУ 164,620 98,499,095
4 GOV ГОВЬ 90,154 26,432,745
5 ADB АРД КРЕДИТ ББСБ ХК 288,163 21,498,583

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
1 TNGR Тэнгэр капитал ХХК                 40,230                   4,000,167,130
2 GLMT Голомт Капитал ХХК             9,447,839                   1,930,547,596
3 TTOL Апекс Капитал ҮЦК                 78,531                      108,430,015
4 TDB Ти Ди Би Капитал ХХК               265,721                        86,337,634
5 STIN Стандарт инвестмент ХХК               190,920                        82,987,135

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:

2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрүүдэд  ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20,100 ширхэг үнэт цаасыг 2,010,050,000 төгрөгөөр арилжаалсан байна.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
1 TNGR Тэнгэр капитал ХХК          40,000           4,000,000,000
2 BDSC БиДиСек ХК               200               20,100,000

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,386,641,727,980 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 20393.27 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ