• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44693.58

( 105.46 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44693.58 105.46
MSE A Индекс 17799.4 0.15
MSE B Индекс 12207.55 27.79

Мэдээ мэдээлэл

ТОП 100  АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮНЭТ ЦААСЫГ ХЯЛБАРШУУЛСАН ГОРИМООР БҮРТГЭХТЭЙ ХОЛБООТОЙ БЭЛТГЭЛ АЖИЛ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

2024-03-29 20:01:52

“Монголын хөрөнгийн бирж” ХК дээрх аж ахуйн нэгжүүд үнэт цаасаа бүртгүүлэн арилжихад тавигдах шаардлагыг бууруулах, бүртгэх ажиллагааг богино хугацаанд түргэвчилсэн зарчмаар шийдвэрлэх зэрэг өөрчлөлтүүдийг “Үнэт цаасны бүртгэлийн журам”-д тусган хялбаршуулах, олон нийтэд нээлттэй компани болохтой холбоотой цогц мэдээллийг хүргэх бэлтгэл ажлыг хангаж байна.

3-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-29 17:08:52

Энэ өдөр нийт 2,920,809,763 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохиойн байгууллаа.

"БИЧИЛ ЭЙ БИ ЭС ЛОЯЛТИ ТЗК"-ИЙН БИЧИЛ 3.0 ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛНЭ

2024-03-28 17:46:12

24 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200,000 /хоёр зуун мянга/ ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2024.04.02-ны өдрөөс 2024.04.08-ны өдрийг дуустал Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авна.

Мэдээ мэдээлэл

“АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ” ХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЖ, ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2019-08-08 11:44:26

СЗХ-ны 2019 оны 5 сарын 8-ны өдрийн 102 тоот тогтоолоор Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Жинст Увс” ХК (MSE:JIV)-д “Ард Санхүүгийн Нэгдэл” хаалттай хувьцаат компанийг нэгтгэхийг зөвшөөрсний дагуу тус нэгдсэн компани болох “Ард Санхүүгийн нэгдэл” ХК-ийн үнэт цаас 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн AARD симболтойгоор арилжигдаж эхэллээ. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан СЗХ-ны дэд дарга Д.Баярсайхан, МХБ-ийн Захиргаа, Санхүүгийн газрын захирал Н.Дөл-Эрдэнэ, “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батбаяр, “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг болон бусад холбогдох албан тушаалтнууд арилжааны цан цохих ёслолын үйл ажиллагаанд оролцож, МХБ-ийн үнэт цаасны 6,031 дэхь удаагийн арилжааг эхлүүллээ. 

"Ард санхүүгийн нэгдэл" ХК нь "Жинст Увс" ХК-тай ийнхүү нэгдсэнээр урвуу нэгдэл (reverse takeover) буюу хаалттай компани нээлттэй компанид нэгтгэгдэх үйл явц амжилттай хэрэгжиж, Монголын хөрөнгийн зах зээлд нэгэн шинэлэг үйл явдал боллоо. 

Тус нэгдлийн бүрэлдэхүүнд “Ард Даатгал” ХК, “Ард Кредит ББСБ” ХК, “Ард Секюритиз ҮЦК” ХХК, “Ард Лайф” ХХК, “Ард Актив” ХХК, “Ард Менежмент” ХХК, “Ард Бит” ХХК, “Тэнгэр Систем” ХХК, “Монгол Шуудан” ХК, “ГөүПэй” ХХК, “Номын Хишиг” ХХК, “Крипто Үндэстэн” ХХК, "Дижитал Эксчэнж Монголиа" ХХК болон "ЭмИСи Партнерс" ХХК зэрэг компаниуд багтдаг бөгөөд өөрийн охин болон хараат компаниудаар дамжуулан Монголын хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцдог билээ. Тухайлбал, тус нэгдэл нь 2016 онд "Монгол шуудан" ХК-ийн хувьчлалыг амжилттай хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож байсны зэрэгцээ "Ард даатгал" ХК болон "Ард кредит ББСБ" ХК нь МХБ-д үнэт цаасаа шинээр бүртгүүлж, олон нийтээс амжилттай хөрөнгө татан төвлөрүүлсэн билээ. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ