• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44588.12

( -14.79 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44588.12 -14.79
MSE A Индекс 17799.25 48.07
MSE B Индекс 12179.76 183.21

Мэдээ мэдээлэл

"БИЧИЛ ЭЙ БИ ЭС ЛОЯЛТИ ТЗК"-ИЙН БИЧИЛ 3.0 ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛНЭ

2024-03-28 17:46:12

24 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200,000 /хоёр зуун мянга/ ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2024.04.02-ны өдрөөс 2024.04.08-ны өдрийг дуустал Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авна.

3-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-28 17:31:36

Энэ өдөр нийт 46,923,381,095 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ОЮУТАН, СУРАГЧДАД ЗОРИУЛСАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2024-03-28 14:56:53

Оюутан, сурагчдад МХБ-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил, өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, чөлөөт ярилцлагаар сонирхон асуултуудад хариулт өгсөн юм.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2020-06-26 09:03:53

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь  2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрүүдэд 4 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 5,677,328,225 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 36 компанийн 1,211,709 ширхэг хувьцаа  677,335,235 төгрөгөөр арилжаалагдсан  байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 MMX МАХИМПЕКС 227,551 550,679,295
2 INV Инвескор ББСБ 15,148 37,585,747
3 APU АПУ 47,219 25,575,998
4 LEND ЛЭНДМН ББСБ ХК 683,885 20,949,464
5 TTL ТАВАН ТОЛГОЙ 1,803 9,901,165

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол Компанийн нэр

 Ширхэг 

 Үнийн дүн 

1 BDSC БиДиСек ХК     570,000                 1,144,255,482
2 TDB Ти Ди Би Капитал ХХК       97,201                      38,689,966
3 INVC Инвескор капитал ҮЦК       12,148                      30,091,747
4 BUMB Бумбат-Алтай ХХК     177,003                      21,110,665
5 BZIN Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК     584,018                      17,824,601

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛИЙН АРИЛЖАА:

Анхдагч зах зээлийн арилжаа:

"ЛэндМН ББСБ" ХК-ийн гаргасан “ЛэндМН Бонд”-ын анхдагч зах зээлийн арилжаанд нийт 528 иргэн, аж ахуйн нэгж оролцож, нийт 6.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авах захиалга ирүүлсэн нь үнэт цаас гаргагчийн санал болгосон хэмжээнээс 34.8%-аар давсан бөгөөд үнэт цаас гаргагчаас ирүүлсэн захиалгын хуваарилалтын төлөвлөгөөний дагуу 28.8 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй захиалгыг 100 хувь биелүүлж, түүнээс дээш давсан дүнтэй захиалгад үнэт цаасыг 58.8 хувиар хувь тэнцүүлэн хуваарилахаар боллоо.

Өрийн хэрэгслийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Компанийн нэр  Тоо ширхэг Үнийн дүн
1 Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК 24,821 2,482,100,000
2 Ард капитал групп ХХК 15,913 1,591,300,000
3 Райнос инвестмент ҮЦК ХХК 5,362 536,200,000
4 БиДиСек ХК 1,712 171,200,000
5 Стандарт инвестмент ХХК 670 67,000,000
6 Гаүли ХХК 364 36,400,000
7 Ард секюритиз ХХК 320 32,000,000
8 Зэргэд ХХК 261 26,100,000
9 Ти Ди Би Капитал ХХК 205 20,500,000
10 Голомт Капитал ХХК 157 15,700,000
11 Апекс Капитал ҮЦК 123 12,300,000
12 Бумбат-Алтай ХХК 64 6,400,000
13 Мэргэн санаа ХХК 20 2,000,000
14 Новел инвестмент ХХК 5 500,000
15 Өндөрхаан инвест ХХК 2 200,000
16 Масдак ХХК 1 100,000
Нийт 50,000 5,000,000,000

2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,452,466,551,872  төгрөг болсон бол "ТОП 20" индекс 16160.76  нэгж болж өмнөх долоо хоногоос 0.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ