• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44588.12

( -14.79 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44588.12 -14.79
MSE A Индекс 17799.25 48.07
MSE B Индекс 12179.76 183.21

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-28 17:31:36

Энэ өдөр нийт 46,923,381,095 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ОЮУТАН, СУРАГЧДАД ЗОРИУЛСАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2024-03-28 14:56:53

Оюутан, сурагчдад МХБ-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил, өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, чөлөөт ярилцлагаар сонирхон асуултуудад хариулт өгсөн юм.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 3-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-03-27 17:53:17

Энэ сарын сургалтад авто инженер, аялал жуулчлалын мэргэжилтэн, цахилгааны инженер, нягтлан бодогч, орчуулагч, химийн технологич, бизнесийн удирдлагын мэргэжилтэн, сэтгүүлч зэрэг салбар салбарын төлөөлөл хамрагдсан.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-11-23 15:35:14

2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 67,337,755 төгрөгийн үнийн дүн бүхий 101,583 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ремикон" ХК (RMC +5.21%) болон "Монгол Базальт" ХК (MBW +2.15%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нако түлш" ХК (NKT -10.71%) болон "Улаанбаатар хивс" ХК (UBH -5.56%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 34,012  ширхэг нэгж эрхийг нийт 3,595,000 төгрөгөөр арилжаалсан байна. 

ТOP-20 индекс 0.00 хувийн өөрчлөлтгүй, 17585.31 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,584,634,258,336.62 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ