• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42417.53

( 402.44 0.96% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42417.53 402.44
MSE A Индекс 16792.79 194.48
MSE B Индекс 12205.05 385.1

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-23 17:43:49

Энэ өдөр нийт 19,180,132,784 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН АРИЛЖААГ 2024 ОНЫ 4 САРЫН 29-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛНА

2024-04-23 16:10:16

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.

4-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-22 17:08:29

Энэ өдөр нийт 19,922,791,863 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ЭТТ БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ НӨХЦӨЛД ЗАРИМ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2021-04-07 02:45:23

Монголын хөрөнгийн бирж нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нээлттэй бондын анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн гишүүн үнэт цаасны компаниудаараа дамжуулан авч байгаа бөгөөд арилжааг захиалгын бүртгэлийн болон үнэ хаялцуулах дуудлага арилжаа гэсэн хоёр төрлийн аргаар зохион байгуулах билээ. Захиалгын бүртгэлийн аргаар хийх арилжааны захиалгыг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах бол үнэ хаялцуулах дуудлага арилжаа нь 2021.04.09-ний өдөр 10:00-12:00 болон 13:00-15:00 цагийн хооронд явагдана. 

"Би Ди Сек ҮЦК" ХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн хүсэлтийн дагуу тус бондын анхдагч зах зээлийн арилжааны захиалгын нөхцөлд дараах өөрчлөлт орууллаа. Үүнд: 

1. Хөрөнгө оруулагчдын эрэлтийг харгалзан захиалгын бүртгэлийн аргаар хийх арилжаанд оролцох нэг хөрөнгө оруулагчийн худалдан авах дээд хэмжээ болон үнэ хаялцуулах дуудлага арилжаагаар арилжигдах төгрөгийн болон ам.долларын бондын хэмжээнд доорх байдлаар өөрчлөлт оруулсан байна. Үүнд: 

 

Арилжааны арга

Санал болгох бондын

Дуудаж эхлэх хүү

Ханшийн өөрчлөлтийн хязгаар /Tick size/

Төрөл

Тоо ширхэг

Нэг хөрөнгө оруулагчийн худалдан авах хэмжээ

Захиалгын бүртгэлийн арга

Төгрөгийн бонд 

350,000

80,000 ширхэг хүртэл

10 хувь

0.05

Ам.долларын бонд

300,000

30,000 ширхэг хүртэл

6.8 хувь

Үнэ хаялцуулах дуудлага арилжаа

Төгрөгийн бонд 

3,650,000

10,000 ширхгээс доошгүй

10 хувь

Ам.долларын бонд

401,754

5,000 ширхгээс доошгүй

6.8 хувь

 

2. Үнэт цаас гаргагч болон андеррайтер шаардлагатай гэж үзсэн тохиолдолд дуудлага арилжааны дуудах үеийн тогтоосон хугацаа болох 1 цагийн хугацааг хугацааг тодорхой хугацаагаар сунгах, дуудлага арилжааны захиалгын бүртгэлийн үед оруулсан захиалгуудын өгөөж, тоо ширхгийг арилжаанд оролцогчдод ил тод харуулах зэрэг өөрчлөлтүүдийг оруулахаар боллоо.

Тус өөрчлөлтийг багтаасан анхдагч зах зээлийн арилжаа, хуваарилалтын нөхцөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон захиалга оруулах, төлбөр шилжүүлэх талаарх шинэлэгдсэн зөвлөмжийг ирүүлснийг эндээс үзнэ үү.

Анхдагч зах зээлийн арилжааны захиалгын хэмжээг бодит цагийн горимоор эндээс харах боломжтой. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ