• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44588.12

( -14.79 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44588.12 -14.79
MSE A Индекс 17799.25 48.07
MSE B Индекс 12179.76 183.21

Мэдээ мэдээлэл

"БИЧИЛ ЭЙ БИ ЭС ЛОЯЛТИ ТЗК"-ИЙН БИЧИЛ 3.0 ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛНЭ

2024-03-28 17:46:12

24 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200,000 /хоёр зуун мянга/ ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2024.04.02-ны өдрөөс 2024.04.08-ны өдрийг дуустал Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авна.

3-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-28 17:31:36

Энэ өдөр нийт 46,923,381,095 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ОЮУТАН, СУРАГЧДАД ЗОРИУЛСАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2024-03-28 14:56:53

Оюутан, сурагчдад МХБ-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил, өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, чөлөөт ярилцлагаар сонирхон асуултуудад хариулт өгсөн юм.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-10-15 06:08:13

2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 30 хувьцаат компанийн 274,863,185 төгрөгийн үнийн дүн бүхий 1,052,457 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Өндөрхаан" ХК (ONH +15%),  "Тэнгэрлиг медиа " ХК (TNGR +14.98%), "Эрчим баян өлгий" ХК (BOE +13.46%),   болон "Айтүүлс" ХК (ITLS +9.13%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бэрх уул" ХК (BEU -9.33%), "Женко тур бюро" ХК (JTB -5.24%) болон  "Түшиг уул " ХК (TUS -4.47%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 104,945 ширхэг нэгж эрх 42,678,763 төгрөгөөр арилжигдсан байна.

Компанийн бондын арилжаагаар 100 ширхэг Инвескор бонд 9,700,000 төгрөгөөр арилжаалаагдсан байна.

Мөн багцийн арилжаагаар 168293 ширхэг үнэт цаас 499,998,503 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.2 хувиар буурч 40,085,39 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,856,529,201,461.97 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

                                                                   МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ