• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44693.58

( 105.46 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44693.58 105.46
MSE A Индекс 17799.4 0.15
MSE B Индекс 12207.55 27.79

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-29 17:08:52

Энэ өдөр нийт 2,920,809,763 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохиойн байгууллаа.

"БИЧИЛ ЭЙ БИ ЭС ЛОЯЛТИ ТЗК"-ИЙН БИЧИЛ 3.0 ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛНЭ

2024-03-28 17:46:12

24 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200,000 /хоёр зуун мянга/ ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2024.04.02-ны өдрөөс 2024.04.08-ны өдрийг дуустал Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авна.

3-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-28 17:31:36

Энэ өдөр нийт 46,923,381,095 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МХБ ГАРСАН ЗӨРЧЛҮҮДИЙГ АРИЛГАЖ ЭХЭЛСНЭЭС БИШ ХАТУУРХСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ

2014-07-31 15:51:11
-Монголын Хөрөнгийн биржийн яг одоогийн нөхцөл байдал ямар байна вэ? 
 
-Товчхондоо өөрчлөлт хийгдэж байна. Дүрэм журам, үйл ажиллагааг сайжруулж олон улсын стандартад нийцүүлэх ажлууд эрчимтэй явагдаж байгаа гэж ойлгож болно. Өнөөдөр манай шинэ “Бүртгэлийн журам” мөрдөгдөж эхэллээ. Одоо гишүүнчлэлийн болон хяналтын хоёр журам боловсруулалтын шатандаа явж байна. Хөрөнгийн биржид санхүүгийн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх судалгаа мөн ид дундаа явж байгаа. Бараа бүтээгдэхүүнд суурилсан фьючерс болон санхүүгийн опцион гэрээний арилжааг Монголын Хөрөнгийн биржээр явуулах юм. Хэдэн арван жилийн өмнөөс олон улсын биржүүдээр нээлттэй арилжаалагддаг болсон эдгээр хэрэгслүүд өнөөг хүртэл манайд байхгүй нь хөрөнгийн зах зээлийн ирээдүйн хөгжлийг хойш нь татаж байна. Тэрэгний дугуйг резинээр хийвэл хурдан явдаг нь батлагдсан байтал бид өнөөг хүртэл дугуйгаа модоор хийж байгаатай л ижил юм л даа.    
 
-Нийгэмд Хөрөнгийн биржийн хууль дүрэм чангарна гэх хүлээлт бий болсон байна. Энэ талаар та тайлбар өгөхгүй юу? 
 
-Хөрөнгийн зах зээл гэдэг маш өндөр хариуцлага шаарддаг салбар. Учир нь үүний цаана олон мянган хүний эрх ашиг шууд болон шууд бусаар хөндөгдөж байдаг. Улс орны эрх ашиг ч мөн давхар хөндөгддөг. Гэтэл манай хөрөнгийн зах зээлийг авч үзэхэд үнэхээр хариуцлагын тогтолцоо шалдаа буусан байна. Хэдхэн жишээ хэлье. 2014 оны хагас жилийн санхүүгийн тайлангаа Хөрөнгийн биржид бүртгэлтэй 244 компаниас дөнгөж 48 нь ирүүлсэн байна. Энэ үйлдэл нь олон улсад том зөрчилд тооцогддог, яагаад гэхээр санхүүгийн байдлаа олон нийтээс нуусантай ижил. АНУ-д бүр эдийн засгийн гэмт хэрэгт тооцогдоно. Гэтэл энэ нь Монголд энгийн л үзэгдэл байх жишээтэй. Мөн Хөрөнгийн биржийн гишүүн брокер, дилерийн компаниас 30 гаруй нь бидэнд санхүүгийн тайлангаа ирүүлээгүй байна. Ингэхээр манай хөрөнгийн зах зээлд хэн итгэх вэ. Хөрөнгийн зах зээлийн хамгийн үнэт зүйл нь итгэлцэл, хууль сахин биелүүлэх явдал байдаг. Тийм учраас л дээрх зөрчлүүдийг арилгуулах чиглэлээр ажиллаж байна. Зөрчлөө арилга гэсэн шаардлага тавьсан. Мөн зах зээлд зохиомлоор үнэ тогтоох оролдлого хийсэн байх магадлалтай хоёр хэлцлийг Санхүүгийн зохицуулах хороонд шилжүүлсэн. Өмнө нь ийм зүйл байсангүй. Тиймээс л Хөрөнгийн бирж хатуу болж байна гэсэн яриа гарсан юм болов уу даа. Уг нь хамгийн энгийн шаардлагууд юм шүү дээ. 
 
-Монголын Хөрөнгийн биржийн хөгжлийн том зураг юу вэ. Түүнд хүрэхийн тулд таны зүгээс ямар ажил хийхээр төлөвлөөд байгаа вэ? 
 
-Улаанбаатар хот бүс нутгийнхаа санхүүгийн төв болж Хөрөнгийн бирж түүний түүчээ болох нь бидний том зорилт. Хамгийн гол нь үүнийг хэрэгжүүлэх бүрэн боломж нь бидний гарт байна. Байгалийн асар их нөөцтэй, нийлүүлэх зах зээл нь хөрш зэргэлдээ, хүн ардынх нь ерөнхий боловсролын түвшин өндөр, мөн зах зээлийн эдийн засаг, ардчиллын замаар замнаж буй улсын хувьд санхүүгийн үйлчилгээний салбар хурдацтай хөгжих хэтийн төлөв харагдаж байгаа юм. Хамгийн гол нь үүнд олон улсын стандарт, дэлхийн шилдэг практикийг л нэвтрүүлэх шаардлагатай. Санхүүгийн салбараа системээр нь шинэчилж гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх  шаардлагатай. 
 
-Өнөөдөр Монголын эдийн засаг уналттай байна. Монголчууд гаднын хөрөнгө оруулагчид болон ам.долларын эрэлд хатаад байгаа. Ийм үед Хөрөнгийн биржийн гүйцэтгэх үүрэг юу вэ? 
 
-Өнөөдрийн нөхцөлд Монгол Улс маань төлбөрийн тэнцлийн хүндрэлтэй байгаа нь үнэн. Тиймээс ч ам. доллар болон бусад валютын ханш өдөр ирэх тутам өсч байна. Төгрөг өдрөөс өдөрт суларч байна. Үүнийг зогсоох ганцхан арга бий. Энэ нь гаднаас валют оруулж ирэх. Үүнийг гаднаас зээл авах, экспортоо нэмэгдүүлэх, эсвэл гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар л хэрэгжүүлнэ. Ерөнхийдөө Засгийн газрын шинээр авах зээлийн хэмжээ дээд хязгаартаа тулаад байгаа байх. Мөн экспортыг хурдан хугацаанд шууд нэмэгдүүлэх боломжгүй. Тиймээс ойрын хугацаанд Монгол Улсад нэг тэрбум ам. доллар оруулах боломжтой салбар нь хөрөнгийн зах зээл юм. Гэхдээ бид үнэхээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татъя гэж байгаа бол тэдний хүсдэг тэр орчныг нь л бүрдүүлэх хэрэгтэй. Стейкенд дуртай хүнд тэр хоолыг нь хийж зарж л мөнгө олно. Тэрнээс биш энэ манай гурилтай шөл, үүнийг л бид хийнэ гэсэн байдалтай байвал гаднынхан таны зоогийн газарт орохгүй шүү дээ. Үүнтэй л адил. Олон улсын кастодиан банк, төгрөг болон валютын опцион зах зээл, бусад эрсдлийн удирдлагын хэрэгслүүд, нээлттэй ил тод мэдээлэл, хариуцлагын тогтолцоо, шударга маргаан шийдвэрлэх механизмийг бий болгож байж л гадаадын томоохон хөрөнгө оруулагч орж ирнэ. Хөрөнгийн биржийн зүгээс энэ чиглэлээр ажиллаж байна. Үр дүнд хүргэнэ.
 
 
Мэдээллийн Алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ