• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-12-01 06:40:59

2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 288,631,010.48 төгрөгийн үнийн дүн бүхий 783,546 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Өндөрхаан" ХК (ONH +12.48%), "Улсын их дэлгүүр" ХК (UID+7.80%), болон "Мерекс" ХК (MRX+3.16%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Силк нэт" ХК (GFG-14.95%), "Монгео" ХК (MOG- 14.48%) болон "Талх чихэр" ХК (TCK- 12.71%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 59,616 ширхэг нэгж эрх 14,998,913 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 25 ширхэг үнэт цаасыг 2,457 ам.доллараар арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.11 хувиар өсөж 39404.75 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,234,477,421,542.76 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

                                                                   МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ