• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-12-02 06:43:57

2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 605,790,897 төгрөгийн үнийн дүн бүхий 819,039 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүннү менежмент" ХК (HBZ +14.99%), "Хорин хоёрдугаар бааз" ХК (AHH+14.06%), болон "УБ-БҮК" ХК (BUK+7.83%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монноос" ХК (MNS-10.81%), "Ариг гал" ХК (EER- 9.22%) болон "Эрдэнэт авто зам" ХК (EAZ- 7.47%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 101,787 ширхэг нэгж эрх 37,668,717 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 2 ширхэг үнэт цаасыг 200,000 төгрөгөөр, долларын 60 ширхэг үнэт цаасыг 5,880 ам.доллараар арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.03 хувиар өсөж 39417.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,255,720,412,758 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

                                                                   МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ