• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

7 ДУГААР САРЫН ТОП-20 ИНДЕКСИЙН МЭДЭЭ

2014-08-07 11:20:38
Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 2014 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар 15871.73 нэгж байгаа нь өмнөх сараас 382.93 нэгжээр буюу 2.5%-иар, өмнөх оны мөн үеэс 1457.50 нэгжээр буюу 10.11%-иар тус тус өссөн байна.

ТОП-20 индексийн энэ сарын хамгийн дээд үзүүлэлт нь 17160.49 нэгж, доод үзүүлэлт нь 15357.38 нэгж, дундаж үзүүлэлт нь 16143.83 нэгж байна.

ТОП-20 индексийн сагсад багтаж буй Монголын цахилгаан холбоо (23.29%), Шивээ овоо (15.09%), Сүү (15.0%), Силикат (11.11%), Багануур (8.57%), АПУ (6.97%), Баянгол зочид буудал (5.45%), Женко тур бюро (3.35%), Монгол шилтгээн (2.57%), Таван толгой (1.96%), Талх чихэр (1.54%) зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш өмнөх сараас тус тус өссөн нь индексийн үзүүлэлтэд гол нөлөөг үзүүлсэн байна. 
 
 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ