• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42689.83

( 272.3 0.64% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42689.83 272.3
MSE A Индекс 16885.65 92.86
MSE B Индекс 12276.2 71.15

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

4-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-24 17:26:23

Энэ өдөр нийт 20,338,893,460.5 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-24 16:18:49

Цахимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч та "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд хүрэлцэн ирж хурлын материалтай танилцан, хурал зохион байгуулах комиссын тусламжтайгаар хуралд оролцох боломжтой.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨСӨЛТИЙГ НИККЕЙ АЗИА ОНЦОЛЛОО

2022-01-11 18:24:03

Хөрөнгийн зах зээл үүсч, МХБ байгуулагдсаны түүхт 30 жилийн ой тохиож буй 2021 онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, арилжааны хэмжээ, ТОП-20 индекс, шинээр бүртгүүлсэн үнэт цаасны тоо зэрэг хөрөнгийн биржийн гол үзүүлэлтүүд 30 жилийн түүхэн дээд үзүүлэлтүүддээ хүрч, энэхүү өсөлтийг дотоодод төдийгүй олон улсад онцолж байна. 

Олон улсын санхүүгийн зах зээлийн мэдээллийн агентлаг болох Никкей Азиагаас МХБ-ийг хамгийн өндөр өсөлттэй зах зээлээр нэрлэсэн бөгөөд үүнд Монголын хөрөнгийн зах зээлийн ерөнхий чиг хандлагыг тодорхойлогч бэнчмарк үзүүлэлт болох ТОП-20 индекс 2021 оны эцсийн байдлаар 44 мянган нэгжийн түвшнийг давж, 133 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.

Мэдээний дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ