• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42269.3

( 358.25 0.85% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42269.3 358.25
MSE A Индекс 16660.2 120.65
MSE B Индекс 11877.26 73.45

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

4-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-17 17:15:58

Энэ өдөр нийт 22,811,386,378 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ 7-Р САРЫН ТОЙМ МЭДЭЭ

2014-08-08 15:53:34
Энэ сард нийт 20 удаагийн арилжаагаар нийт 84 компанийн 831.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 2.7 сая ширхэг хувьцаа арилжигдсан байна.
Өдөрт дунджаар 41.5 сая төгрөгийн гүйлгээ хийж, 137.2 мянган ширхэг хувьцаа арилжсан байна.

Хувьцааны арилжаа:

Арилжааны үнийн дүнгээр “Силикат” /517.0 сая төгрөг/, “АПУ” /53.6 сая төгрөг/, “Таван толгой” /38.5 сая төгрөг/, “Ремикон” /19.2 сая төгрөг/, “Шарын гол” /17.0 сая төгрөг/  зэрэг ХК-ийн үнэт цааснууд идэвхтэй арилжигджээ.
 “Силикат” ХК-ийн 2.2 сая ширхэг, “Ремикон” ХК-ийн 126.9 мянган ширхэг, “Женко тур бюро” ХК-ийн 61.3 мянган ширхэг, “Э-Транс ложистикс” ХК-ийн 33.6 мянган ширхэг, “Гермес центр” ХК-ийн 32.8 мянган ширхэг хувьцааг арилжсан нь тоо ширхгээр хамгийн их арилжигдсан үнэт цааснууд юм.

Багцын арилжаа:

Тайлант хугацаанд 1 удаа багцын арилжаа явагдаж, “Силикат” ХК-ийн 4.7 хувь буюу 2.2 сая ширхэг хувьцааг 489.8 сая төгрөгөөр арилжсан байна.

Үнэт цаасны ханш:

Нийт 84 үнэт цаас арилжигдсанаас өмнөх сарын сүүлийн өдрийн хаалтын ханштай харьцуулахад 51 үнэт цаасны ханш өсч, 19 үнэт цаасны ханш буурч, 14 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

Зах зээлийн үнэлгээ:

Зах зээлийн нийт үнэлгээ 1 их наяд 602.3 тэрбум төгрөг болж өмнөх сараас 30.0 тэрбум төгрөгөөр буюу 2 хувиар, өмнөх оны мөн үеэс 180.7 тэрбум төгрөгөөр буюу 12.7 хувиар тус тус өссөн байна.

Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компанид АПУ, Таван толгой, Бэрх уул, Шивээ овоо, Багануур, Шарын гол, Говь, МЦХ, УБ-БҮК, Сүү, зэрэг компаниуд орж байна.
Зах зээлийн үнэлгээ өндөр 30 компанийн үнэлгээ нийт зах зээлийн үнэлгээний 88.3 хувь нь болж байна. Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компани нь “АПУ” ХК бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 288.46 тэрбум төгрөг болсон байна.

Брокер дилерийн компаниуд:

Тухайн сард үнийн дүнгээр хамгийн их үнэт цаас арилжсан брокер дилерийн компаниудын тоонд “БиДиСек” ХК /1,234.8 сая төгрөг/ “Ард капитал групп” ХХК /116.9 сая төгрөг/, “Стандарт инвестмент” ХХК /61.0 сая төгрөг/, “Монсек” ХХК /29.8 сая төгрөг/, “Зэргэд” ХХК /23.4 сая төгрөг/ тус тус орсон байна. 
 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ