• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42689.83

( 272.3 0.64% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42689.83 272.3
MSE A Индекс 16885.65 92.86
MSE B Индекс 12276.2 71.15

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

4-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-24 17:26:23

Энэ өдөр нийт 20,338,893,460.5 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-24 16:18:49

Цахимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч та "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд хүрэлцэн ирж хурлын материалтай танилцан, хурал зохион байгуулах комиссын тусламжтайгаар хуралд оролцох боломжтой.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2014-08-29 13:55:08
"Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар 8 дугаар сарын 29-ний өдөр Үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагааг Монголд явуулж байгаа Канадын “Mongolia Growth Group” ХКомпани болон тус компанийн урилгаар Монголд ирээд буй гадаадын хөрөнгө оруулагч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монголын хөрөнгийн биржийн  явуулж буй бодлого шийдвэр, үйл ажиллагаа, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар харилцан санал солилцож, хөрөнгийн зах зээл дээр боломжууд нээлттэй байгаа талаар өөрсдийн санал бодлоо  илэрхийллээ.

Тус “Mongolia Growth Group” ХКомпани нь 2011 оны 2 дугаар сард Канадын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан бөгөөд өнөөдөр Америк, Канадын 2000 гаруй хөрөнгө оруулагчидтай компани юм.
 
  
 
Мэдээллийн алба 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ