• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42749.21

( 331.68 0.78% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42749.21 331.68
MSE A Индекс 16885.65 92.86
MSE B Индекс 12276.2 71.15

Мэдээ мэдээлэл

"ПРЕМИУМ НЭКСУС" ХК 2024 ОНЫ I УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2024-04-24 08:53:03

Компанийн нийт хөрөнгийн дүн нь 2023 оны I улиралтай харьцуулахад 48 хувиар өсөж, 227.3 тэрбум төгрөгт хүрсэн хэмээн мэдээлсэн байна.

4-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-23 17:43:49

Энэ өдөр нийт 19,180,132,784 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН АРИЛЖААГ 2024 ОНЫ 4 САРЫН 29-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛНА

2024-04-23 16:10:16

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.

Мэдээ мэдээлэл

“ТОП-20” БОЛОН “MSE ALL” /туршилт/ ИНДЕКС ТУС ТУС ӨСЛӨӨ

2014-09-02 16:07:53
Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 23 хувьцаат компанийн нийт 15,757 ширхэг хувьцаа арилжигдаж, 16,453,868.50 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. 

Энэ өдөр “А” самбарт 15 компанийн 11,900 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 7,503,126.50 төгрөгийн, “Б” самбарт 8 компанийн нийт  3,857 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 8,950,742.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. 

ТОП-20 индекс 15,947.77 нэгж буюу 0.22%-иар өссөн байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс  998.20 нэгж болж 0.09% -иар өссөн үзүүлэлтэй байна.
 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ